Our work in Mongolia

Our work in Mongolia

News from the Mongolia office

All →

Дэлхийн 00-ийн өдөр - 2022

11-р сар 21, 2022, 00:32 ү.ө.
Дэлхий даяар жил бүрийн 11 дүгээр сарын 19-ний өдрийг “Дэлхийн 00-ийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Анх 2001 онд энэхүү өдрийг Дэлхийн ариун цэврийн байгууллагаас санаачлан гаргасан бөгөөд 2013 онд НҮБ-ын Ерөнхий Чуулганаар “Дэлхийн 00-н өдөр”-ийг НҮБ-ын албан ёсны өдөр болгон зарласан. Энэ жилийн хувьд Дэлхийн 00-ын өдрийг ариун цэврийн байгууламж ба гүний ус сэдвийн хүрээнд “Далд бохирдолд анхаарцгаая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Дэлхий даяар жил бүрийн 11 дүгээр сарын 19-ний өдрийг “Дэлхийн 00-ийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Анх 2001 онд энэхүү өдрийг Дэлхийн ариун цэврийн байгууллагаас санаачлан гаргасан бөгөөд 2013 онд НҮБ-ын Ерөнхий Чуулганаар “Дэлхийн 00-н өдөр”-ийг НҮБ-ын албан ёсны өдөр болгон зарласан. Энэ жилийн хувьд Дэлхийн 00-ын өдрийг ариун цэврийн байгууламж ба гүний ус сэдвийн хүрээнд “Далд бохирдолд анхаарцгаая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Дэлхийн тогтвортой хөгжлийн 17 зорилтын 6 дугаар зорилтын хүрээнд “2030 он гэхэд бүх нийтээр ариун цэвэр, эрүүл ахуйн баталгаат үйлчилгээнд тэгш хамрагдах, ил задгай бие засах явдлыг зогсоох” гэж заасан байдаг. Дэлхийн хэмжээнд 3.6  тэрбум хүн шаардлага хангаагүй бие засах газартай байгаагаас эрүүл мэндээрээ хохирч байна, хүрээлэн буй орчныг бохирдуулж байна. Шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламж нь гол, нуур, хөрсийг хүний ялгадсаар бохирдуулж, улмаар газар доорхи усыг бохирдуулж байна. 2030 онд хүн бүрийг аюулгүй бие засах байгууламжаар хангах зорилтод бид хүрэхгүй төлөвтэй байна. Энэхүү зорилтод хүрэхэд бидэнд зөвхөн 8 жил үлдэж байгаа тул дэлхийн улс орнууд 4 дахин их хурдтай ажиллах хэрэгтэй байна.

Дэлхийн 00-ийн өдрийг угтуулан НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн албанаас 2022 оны 11 сарын 15-ны өдөр "Далд бохирдолд анхаарцгаая" орчны эрүүл мэндийн семинарыг амжилттай зохион байгууллаа. Тус семинарт ЭМЯ, ДЭМБ, НЭМҮТ, ХӨСҮТ, АШУҮИС, УСУГ, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Газар зүй гео экологийн хүрээлэн, ACF ТББ, UNHABITAT, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын 72 холбогдох мэргэжилтнүүд танхим болон цахим хосолсон байдлаар хамрагдлаа.

Семинарын төгсгөлд оролцогчид ариун цэврийн байгууламжийг сайжруулах, далд бохирдлыг бууруулах талаар төлөвлөгөөний санал боловсруулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойллоо.

 

Др Сокорро Эскаланте

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч

More News from WHO Western Pacific

Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ)...

Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ) гаргасан...

Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт гэдэг нь хүн бүр эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран санхүүгийн...