Our work in Mongolia
News from the Mongolia office
All →Коронавируст халдварын үед Монгол Улсын хариу арга хэмжээг бэхжүүлэхэд Эрүүл мэндийн яам, Европын холбоо, ДЭМБ хамтран ажиллана
Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үр нөлөөг бууруулах, үндэсний хариу арга хэмжээ, бэлэн байдлыг бэхжүүлэхэд Европын холбооноос Монгол Улсад дэмжлэг үзүүлнэ. Өнөөдөр Европын холбоо Эрүүл мэндийн яам, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагатай хамтран “COVID-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” хамтарсан төслийг албан ёсоор нээж байна. Гурван жилийн хугацаанд Монгол Улсын эрүүл мэндийн салбар болон салбар хоорондын үйл ажиллагааг бэхжүүлэхэд Европын холбооноос 1 сая еврогийн дэмжлэг, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зүгээс 62,000 еврогийн дэмжлэг болон мэргэжил аргазүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх юм.
Монгол Улсад COVID-19-ийн халдвар дотоодод тархаагүй байгаа хэдий ч дэлхийн улс орнуудад уг халдварын тохиолдол тасралтгүй нэмэгдсээр байна. Энэ чухал цаг үед Европын Холбоо, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжих “COVID-19 цар тахлын эсрэг Монгол улсын хариу арга хэмжээ” төслийг эхлүүлж байгаад талархал илэрхийлэн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Энэ төслийн хүрээнд бид орон нутгийн лабораторийн чадавхыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламжийн бэлэн байдлыг хангах, олон эх сурвалжит мэдээллийн тандалтын тогтолцоо, мөн хяналт, үнэлгээний механизмыг бүрдүүлэн үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарна” хэмээлээ.
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Христеа COVID-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээг бэхжүүлэхэд Европын холбооны зүгээс Монгол Улсыг дэмжиж ажиллана гэдгийг онцолж, “Монгол Улсад COVID-19-ийн цар тахлын үр нөлөөг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн байгууллагуудын тасралтгүй хүчин чармайлтыг үнэлж байна. Энэхүү төсөл нь Европын холбооноос COVID-19-ийн хариу арга хэмжээний хүрээнд Монгол Улсад өгч байгаа 37.5 сая еврогийн нэг хэсэг юм. Өнөөдөр Эрүүл мэндийн сайд болон манай түнш Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хамтаар эрүүл мэндийн салбарын чадавхыг тогтвортой нэмэгдүүлэх, эрүүл мэндийн аливаа болзошгүй ноцтой байдлын нөлөөг бууруулах үндэсний эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх үүрэг амлалт өгч байна” гэж хэлэв.
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордица “Би энэхүү төслийг Эрүүл мэндийн яам, Европын холбоо, ДЭМБ-ын хамтарсан санаачилга гэж нэрлэх нь илүү тохиромжтой гэж үзэж байна. Төслийн хувьд эхлэх, дуусах өдөртэй боловч Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд бодитой хөрөнгө оруулж, урт хугацааны үр дүн авчирна гэж итгэж байна. Үндэсний чадавхыг бэхжүүлснээр COVID-19-ийн цар тахалд бэлэн байдлыг хангаад зогсохгүй ирээдүйд гарч болзошгүй халдварын дэгдэлт, эрүүл мэндийн ноцтой байдлын үед бэлтгэл хангах болно" хэмээн төслийн үр нөлөө нь төсөл дууссаны дараа үргэлжилсээр байх болно гэдгийг онцлон хэллээ.
Уг төслийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага Эрүүл мэндийн яамтай хамтран, дараах гурван зорилгын хүрээнд хэрэгжүүлнэ. Үүнд: COVID-19-ийн тархалт, үр дагаварт мониторинг хийх, сэргийлэх, хянахад эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх, үндэсний болон орон нутгийн түвшинд лабораторийн чадавхыг нэмэгдүүлэх, хүн амын дундах тархалт, хязгаарлах арга хэмжээний үед эрүүл мэндийн нэн шаардлагатай чанартай тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангахад оршино. Төслийн үр дүнд бэлэн байдал, хариу арга хэмжээг цаг алдалгүй, үйл ажиллагааг давхардуулахгүйгээр зохицуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чадавх, ачааллыг тодорхойлох, нөөцийг нарийвчлан тооцоолж гаргах, цогц мэдээлэлд тулгуурлан илүү оновчтой шийдвэр гаргах, тогтолцоог тасралтгүй сайжруулах боломж бүрдэнэ.
Онцлох мэдээ
Др Сокорро Эскаланте
Оксфордын Их Сургууль, AstraZeneca-ийн боловсруулсан COVID-19-ийн эсрэг AZD1222 (ChAdOx1-S [рекомбинант])...
Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ)...
Яаралтай горимоор хэрэглэх жагсаалтад орсон Pfizer–BioNTech #COVID19 вакцин BNT162b2-ийг ашиглах түр...
Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ) гаргасан...
Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт
Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт гэдэг нь хүн бүр эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран санхүүгийн...