Coronavirus disease (COVID-19)

COVID-19-ийн цартахлын үед Монгол Улсад хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ

 

Getty images
© Credits

Сүүлд шинэчлэгдсэн:  20 Наймдугаар сар 2020

 

Коронавируст халдвар (COVID-19) нь 2019 онд нээсэн CoV-коронавирусийн шинэ төрлийн вирусээр үүсгэгддэг халдвар юм. COVID-19-ийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр цар тахал гэж зарласан.

Коронавируст халдварын үед халуурах, ханиах, амьсгал давчдах зэрэг амьсгалын замын халдварын түгээмэл шинж тэмдэг илэрдэг. Хүндэрсэн тохиолдолд  уушгины хатгалгаа, амьсгалын замын цочмог үрэвсэл, бөөрний дутагдал зэрэг хүндрэлүүд үүсгэх болон нас барах эрсдэлтэй.

Монгол Улс нь 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн бөгөөд коронавируст халдварын цар тахлын хариу арга хэмжээний үндэсний төлөвлөгөөний дагуу хариу арга хэмжээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна. 

Коронавируст халдварын үеийн хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангахад ДЭМБ Монгол Улсын Засгийн Газар, Эрүүл Мэндийн Яам болон бусад салбар хоорондын байгууллагуудтай хамтран ажиллаж, дараах техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлж байна:

  • Мэргэжил, арга зүйн удирдамжаар хангах;
  • Халдварын сэргийлэлт, хяналтыг бэхжүүлэх;
  • Нэн шаардлагатай лабораторийн болон эмнэлгийн хэрэгслийг ханган нийлүүлэх;
  • Тандалт судалгаа, эрсдэлийн үнэлгээ, загварчлал, төлөвлөлт;
  • Эрсдэлийн үеийн харилцаа холбоо, олон нийтийг хамруулах.

COVID-19-ийн Монгол дахь нөхцөл байдал

Confirmed cases
Confirmed deaths

COVID-19-ийн "Эв нэгдлийн" хариу арга хэмжээний сан


COVID-19-ийн талаар Бүсийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл

Хэвлэгдсэн бүтээл

Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ) гаргасан...

Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ)...