Our work in Mongolia

Our work in Mongolia

News from the Mongolia office

All →

“Хүүхдийн эсрэг хүчирхийллийг сургуулийн орчиндЭрт илрүүлэх, урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээ” сэдэвт сургалт

11-р сар 9, 2020, 05:46 ү.ө.
2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлж, эрт илрүүлж, таслан зогсооход ДЭМБ-ын техникийн дэмжлэгтэйгээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн төрийн өмчит 24 сургуулийн 1,825 багш, эмч, нийгмийн ажилтан, Баянзүрх дүүргийн 31 сургуулийн 3,452 багш, эмч, нийгмийн ажилтан, нийт 55 сургуулийн 5,277 багш, эмч, нийгмийн ажилтанд хүүхдийн эсрэг хүчирхийллийг эрт илрүүлж, цаг алдалгүй мэдээлж, урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй хамтран ажиллах чиглэлээр сургалтыг албан ёсоор нээж байна.

Улс орнууд Хүүхдийн эсрэг хүчирхийлэлд хариу үйлдэл үзүүлэх, урьдчилан сэргийлэхэд зориулсан нотолгоонд тулгуурласан 7 стратеги буюу INSPIRE багцыг 2016 онд ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг олон улсын 10 байгууллага хамтран боловсруулсан. Энэхүү 7 стратеги нь 1) хүүхэд хамгааллын хуулийг хэрэгжүүлэх, сахиулах, 2) хүчирхийлэлтэй холбоотой хэм хэмжээ, үнэт зүйлсийг өөрчлөх, 3) хүүхдэд аюулгүй орчин бий болгох, 4) эцэг эх, асран хамгаалагчийн дэмжлэг 5) орлого нэмэгдүүлэх, эдийн засгийг сайжруулах санаачлагуудыг бий болгох, 6) хүчирхийлэлд өртсөн хохирогчид хариу арга хэмжээ, дэмжих үйлчилгээнүүд үзүүлэх, болон 7) хүүхдэд боловсрол, амьдрах ур чадвар олгоход чиглэгдсэн байдаг.

Монгол Улс бол Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох Дэлхийн түншлэлд нэгдэж, хүүхдийн эсрэг хүчирхийллийг устгахаар идэвхийлэн ажиллаж байгаа дэлхийн 26 улсын нэг юм.

Энэ удаагийн сургалт нь хүүхдийн эсрэг хүчирхийллийг эрт илрүүлэх, хариу арга хэмжээ авахад боловсролын байгууллагын эмч, багш, нийгмийн ажилтнуудын мэдлэг, хандлага, чадварыг нэмэгдүүлэх, хүүхдийн хүчирхийллийн эсрэг нотолгоонд суурилсан стратегиуд, үндэсний хууль, журмуудын хэрэгжилтийг хангахад хувь нэмэр оруулах, түлхэц өгөх зорилготой.

Мөн жил бүрийн 11 сарын 25-наас 12 сарын 10 хүртэл Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг хүний эрхийг хамгаалах тэмдэглэлт өдрүүдийг хамруулан “Олон улсын 16 хоног”-ийн аян дэлхийн улсуудад зохион байгуулагддаг ба манай улс 1998 оноос хойш жил бүр тус аяныг тодорхой сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн. Энэ жил тус аян “ЯГ ОДОО: Хүчирхийллийг цэглэе” гэсэн уриатайгаар зохион байгуулагдах юм.

Бид энэхүү аяныг угтаж ялангуяа хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлж, эрт илрүүлж, таслан зогсооход ДЭМБ-ын техникийн дэмжлэгтэйгээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн төрийн өмчит 24 сургуулийн 1,825 багш, эмч, нийгмийн ажилтан, Баянзүрх дүүргийн 31 сургуулийн 3,452 багш, эмч, нийгмийн ажилтан, нийт 55 сургуулийн 5,277 багш, эмч, нийгмийн ажилтанд хүүхдийн эсрэг хүчирхийллийг эрт илрүүлж, цаг алдалгүй мэдээлж, урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй хамтран ажиллах чиглэлээр сар гаруйн хугацаанд (12 сарын 10 хүртэл үргэлжилнэ) сургалт зохион байгуулахаар холбогдох байгууллагуудтай хамтран бэлтгэл ажлыг ханган, өнөөдөр сургалтыг албан ёсоор нээж байна.

Дээрх 2 дүүргийг сонгосон тухайд Сонгинохайрхан (хүн ам: 327,600), Баянзүрх (хүн ам: 361,700) дүүргүүд нь Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай нутаг дэвсгэр төдийгүй Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дэргэдэх Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид тусламж үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээ”-ээр үйлчлүүлсэн тоо баримтаас харахад тус дүүргүүдэд гэр бүлийн хүчирхийлэл хамгийн түгээмэл бүртгэгдсэн байдаг.

Энэхүү сургалтаар хуулиар үүрэг хүлээсэн мэргэжилтнүүдийн идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаатайгаар нийгэм, олон нийтэд хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хариу арга хэмжээ авахад нотолгоонд суурилсан арга хэмжээг байнга хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахад нь мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх юм. Ингэснээр боловсролын салбар дах хүүхэд хамгааллын асуудлыг эрчимжүүлж, хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэж байгаагаараа онцлог юм.

 

 

Др Сокорро Эскаланте

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч

More News from WHO Western Pacific

Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ)...

Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ) гаргасан...

Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт гэдэг нь хүн бүр эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран санхүүгийн...