Our work in Mongolia

Our work in Mongolia

News from the Mongolia office

All →

“Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцин нэвтрүүлсний дараах үнэлгээ”-ны танилцуулах уулзалт зохион байгуулагдлаа.

9-р сар 8, 2022, 03:18 ү.ө.
“Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцин нэвтрүүлсний дараах үнэлгээ” хийхтэй холбогдуулан танилцуулах цахим ба танхимын хосолсон уулзалтыг Эрүүл мэндийн яам (ЭМЯ) ба Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс зохион байгууллаа. Уулзалтад ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, ДЭМБ-ын Монгол улс дах Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Моника Фонг болон бусад төлөөллүүд оролцлоо. Уулзалтын үеэр ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн зөвлөх Гленда Гонзалес Филиппин улсад хийгдсэн Ковид-19-ийн эсрэг вакцин нэвтрүүлсний дараах үнэлгээний туршлагаас хуваалцав. Оролцогчид Монгол улсад хийх үнэлгээний зорилго, хүлээгдэж буй үр дүн, арга аргачлал, үнэлгээнд хамрагдах аймаг, дүүрэг, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, тайлагнах гэх мэт асуудлуудыг хэлэлцлээ.

Тус үнэлгээний үйл ажиллагаанд ДЭМБ-аас техникийн ба санхүүгийн бүрэн дэмжлэг үзүүлэн оролцож байгаа бөгөөд АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв болон ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн экспертүүд Монгол улсад ирж ажиллана. Мөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад эрүүл мэндийн байгууллагууд үнэлгээнд оролцон, дэмжиж ажиллах юм. ДЭМБ-аас аливаа вакциныг шинээр нэвтрүүлсний дараа улс орнуудад вакцин нэвтрүүлэх үйл ажиллагаанд үнэлгээ хийхийг зөвлөдөг. КОВИД-19-ийн эсрэг вакцины үнэлгээг тус вакциныг нэвтрүүлснээс хойш дунджаар 6-18 сарын дараа хийхийг зөвлөж байгаа бөгөөд энэ нь тулгамдаж буй асуудлуудыг илрүүлэх, шийдвэрлэх, цаашид урьдчилан сэргийлэх, бусад улс орнуудтай туршлага солилцох зэрэг ач холбогдолтой юм.

Др Сокорро Эскаланте

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч

More News from WHO Western Pacific

Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ)...

Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ) гаргасан...

Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт гэдэг нь хүн бүр эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран санхүүгийн...