Our work in Mongolia
News from the Mongolia office
All →COVID-19-г ойлгоход хүүхдүүдэд туслах хүүхдийн ном гарлаа
COVID-19-ийн талаар 6-11 насны хүүхдүүдэд зориулсан “Чи бол миний баатар” номын видео хувилбар Монгол хэл дээр гарлаа. Монгол улсад олон хүүхдэд хүргэх зорилгоор тус бүтээлийг Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын хөгжлийн агентлаг болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага дэмжсэн юм. Номыг Монгол хэлэнд хөрвүүлэх ажлыг Хүүхдийг Ивээх Сан хийжээ.
Арио хэмээх үлгэрийн баатрын тусламжтайгаар хүүхдэд өөрийгөө, гэр бүл, найз нөхдөө коронавируст халдвараас хэрхэн хамгаалах, шинэ, хурдан өөрчлөгдөж буй нөхцөл байдлаас үүдэн гарах сэтгэл санааны хүндрэлийг хэрхэн даван туулах талаар энэхүү номонд өгүүлнэ. Номыг эцэг эх, асран хамгаалагч, багш нарын дэмжлэгтэйгээр унших зориулалттай бөгөөд видео номыг мөн тэдний дэмжлэгтэйгээр хамт үзэх хэрэгтэй.
Видео номоос гадна Монголын өнцөг булан бүрт байгаа хүүхдүүдэд зориулан цөөн тооны хэвлэмэл ном бэлэн болоод байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын хөгжлийн агентлагаас 10,000 хувийг хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлж, нийт 9 дүүрэг, 21 аймагт түгээх зорилгоор Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хүлээлгэж өглөө. Харин Хүүхдийг Ивээх Сан нь Онцгой байдлын ерөнхий газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, зорилтот 7 аймаг, нийслэлийн 3 дүүргийн хүүхдийн төлөө ажилладаг хамтрагч байгууллагуудад 3,750 хувийг түгээлээ.
“Чи бол миний баатар” нь “Inter-Agency Standing Committee” буюу олон улсад хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохицуулж ажилладаг НҮБ-ын байгууллага, үндэсний болон олон улсын байгууллага, ТББ-ын хамтарсан “Байгууллага хоорондын байнгын хороо”-ны Онцгой нөхцөл дэх сэтгэцийн эрүүл мэнд, нийгэм-сэтгэлзүйн дэмжлэг хариуцсан ажлын хэсгийн хэрэгжүүлсэн төсөл юм.
Номыг бүтээх ажилд дэлхийн олон улс орноос 1,700 гаруй хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, багш нар оролцож, COVID-19-тэй хэрхэн тэмцэж буй талаар өөрсдийн туршлагаас хуваалцсан нь уг номын зураг болон зохиолыг бүтээсэн Хелен Патрик, төслийн багт үнэлж баршгүй дэмжлэг, туслалцаа болсон юм.
Видео номыг үзэх: https://www.youtube.com/watch?v=o2MxscOHYSE&t=601s
Онцлох мэдээ
Др Сокорро Эскаланте
Оксфордын Их Сургууль, AstraZeneca-ийн боловсруулсан COVID-19-ийн эсрэг AZD1222 (ChAdOx1-S [рекомбинант])...
Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ)...
Яаралтай горимоор хэрэглэх жагсаалтад орсон Pfizer–BioNTech #COVID19 вакцин BNT162b2-ийг ашиглах түр...
Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ) гаргасан...
Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт
Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт гэдэг нь хүн бүр эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран санхүүгийн...