Our work in Mongolia

Our work in Mongolia

News from the Mongolia office

All →

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО

10-р сар 10, 2019, 05:45 ү.ө.

Жил бүрийн аравдугаар сарын 10-ны өдөр тохиодог Сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг энэ жил амиа хорлолт, амиа хорлох оролдлогоос урьдчилан сэргийлэх сэдвийн хүрээнд тэмдэглэж байна. Уг өдрийг тохиолдуулан ЭМЯ, НЭМҮТ, СЭМҮТ, ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газраас хамтран 2019 оны аравдугаар сарын 09-ний өдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, амиа хорлолт, амиа хорлох оролдлогоос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авахад салбар хоорондын хамтын ажиллагаа нэн чухал болохыг онцоллоо.

ДЭМБ-ын 2016 оны WHO Global Health Estimates судалгаагаар дэлхий дахинд 40 секунд тутамд нэг хүн буюу жилд 800,000 хүн амиа хорлон нас барж байна. Амиа хорлолт тутмын цаана 20 гаруй оролдлого байдаг гэж үздэг. Амиа хорлох явдал нь эдийн засгийн хөгжлөөс үл хамааран, дэлхийн бүх оронд тохиолдож буй нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал юм.

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, мэдээлэл бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгоход салбар хоорондын нягт уялдаа холбоо чухал үүрэгтэй.

Нийгэм болон хувь хүний түвшинд  амиа хорлох, амиа хорлох оролдлогоос урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй зарим арга хэмжээ:

  • Амиа хорлох арга хэрэгслийг багасгах (тухайлбал, галт зэвсгийг хориглох);
  • Амиа хорлосон тохиолдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хариуцлагатай байдлаар мэдээлэх;
  • Амьдралд тохиолдох аливаа стресс, тулгамдсан асуудлыг даван туулах чадварыг өсвөр үе, залуу хүмүүст олгох;
  • Сэтгэцийн болон мансууруулах, сэтгэц идэвхтэй бодис хэрэглэх эмгэг, архаг өвдөлт, стрессийн гаралтай цочмог сэтгэл хөдлөлийн эмгэгтэй хүмүүсийг эрт илрүүлэх, эмчлэх, асрах, дэмжлэг үзүүлэх.

СЭМҮТ-ийн Ерөнхий захирал Л.Насанцэнгэл амиа хорлолт, амиа хорлох оролдлогоос урьдчилан сэргийлэх ажлыг онцлон чухалчилж, эцэг эхчүүд үр хүүхдүүддээ анхаарал тавьж, эмч, мэргэжилтнүүдээс цаг алдалгүй туслалцаа авах хэрэгтэйг анхаарууллаа. Өрх, сум, аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасгаас мэргэжлийн туслалцаа авах боломжтой. Мөн сэтгэцийн эрүүл мэндийн аливаа тулгамдсан асуудлаар өдөр бүр 24 цагийн турш зөвлөгөө, мэдээлэл өгөх 1800-2000 утсыг СЭМҮТ тогтмол ажиллуулж байна.

 

 

 

Др Сокорро Эскаланте

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч

More News from WHO Western Pacific

Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ)...

Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ) гаргасан...

Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт гэдэг нь хүн бүр эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран санхүүгийн...