Our work in Mongolia
News from the Mongolia office
All →COVID-19-ийн эсрэг тэргүүн эгнээнд ажиллаж буй ажилтнуудыг хамгаалахад ДЭМБ дэмжлэг үзүүллээ
2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) Эрүүл мэндийн яаманд (ЭМЯ) эмнэлгийн зориулалттай амны хаалт, нүүрний хамгаалалт, нүд хамгаалах шил, хамгаалалтын хувцас, бээлий зэрэг 220 сая гаруй төгрөгийн хувийн хамгаалах хэрэгсэл болон лабораторийн шинжилгээний урвалж оношлуурыг гардуулан өглөө. Эдгээр хувийн хамгаалах хэрэгсэл нь COVID-19-ийн тэргүүн эгнээнд ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад нэн шаардлагатай бөгөөд тэд эрүүл, аюулгүй байснаар COVID-19-ийн халдвар авсан хүмүүсийг илүү сайн эмчлэх нөхцөл боломж бүрдэж буйг ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордица онцлон хэллээ.
2019 оны 12 дугаар сард анхны тохиолдол бүртгэгдсэн цагаас эхлэн ДЭМБ нь ЭМЯ-тай хамтран ажиллаж, зөвлөмж, удирдамж, эрүүл мэндийн ажилтнуудын чадавхийг үндэсний хэмжээнд бэхжүүлэх, лабораторийн шинжилгээ, оношилгоо, шаардлагатай тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгслээр ханган, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. “Өнөөдрийн байдлаар Монгол улсад 16 тохиолдол бүртгэгдээд байгаа нь хүн амын эрүүл мэндийн төлөө шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэн, эцэлт цуцалтгүй ажиллаж байгаа эрүүл мэндийн болон бусад салбарын ажилтнуудын ажлын үр дүн юм” хэмээн Др Сергей цохон тэмдэглэж, Монгол Улсын аюулгүй байдлыг хангахад ЭМЯ болон Эрүүл мэндийн сайдын манлайллыг сайшаав.
Одоо албан ёсоор COVID-19 гэж нэрлэгдэж буй шалтгаан нь үл мэдэгдэх өвчний талаар мэдээллийг ДЭМБ анх авсан цагаас хойш 100 гаруй хоног өнгөрчээ. “Тэр цагаас хойш нэг ч өдөр эрүүл мэндийн салбар, ДЭМБ тусдаа ажилласангүй” хэмээн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлж, хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг хангахад ДЭМБ-ын зүгээс 3 дахь удаагаа үзүүлж буй дэмжлэг болон бусад бүх чиглэлээр тусламж үзүүлж байгаад нь талархал илэрхийлэв. Энэ өвчинтэй тэмцэхэд Монгол Улсын Засгийн газар болон эрүүл мэндийн салбараас хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хангах ажлын зэрэгцээ хүн бүрийн оролцоо чухал болохыг Эрүүл мэндийн сайд онцолж, эрүүл мэндээ хамгаалах талаар зөвлөмжийг тогтмол хэрэгжүүлэхийг сануулсан юм.
Онцлох мэдээ
Др Сокорро Эскаланте
Оксфордын Их Сургууль, AstraZeneca-ийн боловсруулсан COVID-19-ийн эсрэг AZD1222 (ChAdOx1-S [рекомбинант])...
Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ)...
Яаралтай горимоор хэрэглэх жагсаалтад орсон Pfizer–BioNTech #COVID19 вакцин BNT162b2-ийг ашиглах түр...
Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ) гаргасан...
Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт
Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт гэдэг нь хүн бүр эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран санхүүгийн...