Our work in Mongolia
News from the Mongolia office
All →ДЭМБ-ын Ерөнхий захирал Монгол Улсад айлчилж, бүх нийтийн эрүүл мэндийг хангахад чиглэсэн хамтын ажиллагааг сайжруулах талаар хэлэлцэв
Улаанбаатар, Монгол Улс – ДЭМБ-ын Ерөнхий захирал Др Тедрос Адханом Гебрейесус 7-р сарын 10-12-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж, Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх, Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ болон Эрүүл мэндийн яам, Гадаад харилцааны яамны өндөр түвшний албан тушаалтнуудтай уулзаж ярилцав. Уулзалтын үеэр Монгол хүн бүрийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авч буй арга хэмжээг цаашид бэхжүүлэх арга замын талаар хэлэлцлээ.
Др Тедрос Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзахдаа Монгол Улс COVID-19 цартахлын эсрэг үр дүнтэй хариу арга хэмжээ авч, эрүүл мэндийн талаарх асуудлаар засгийн газар тууштай ажиллаж байгааг сайшаав. Тэрээр ДЭМБ-аас Монгол Улсын эрүүл мэндийн аюулгүй байдлын талаарх асуудлыг цаашид сайжруулах, халдварт бус өвчний тохиолдол, тархалтыг бууруулах, хүнсний аюулгүй байдал, эмийн зохицуулалтын тогтолцоог бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдгээ дахин илэрхийлэв.

Др Тедрос 2023 оны 7 дугаар сарын 10-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзав. Гэрэл зургийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ДЭМБ-ын 75 жилийн ойд баяр хүргэж, цартахлын хүндрэлийг даван туулахад тус байгууллагын дэмжлэг, туслалцаа, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэв. Мөн Ерөнхийлөгч Хүрэлсүх ДЭМБ-ын дэвшүүлж буй “Бүх нийтийн эрүүл мэндийн төлөөх” зорилтыг дэмжиж буйгаа илэрхийлж, “Эрүүл Монгол хүн”, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд харилцан уялдаатай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Др Тедрос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үеэрээ Монгол улс 2022 оны эхэн гэхэд зорилтот бүлгийн иргэдийн 90 хувийг Короновируст халдварын (КОВИД-19) -ын вакцинжуулалтын эхний тунд хамрагдсан гайхалтай амжилтыг сайшаав. Мөн Монгол Улсын “Алсын хараа 2050” -ийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, эрүүл мэндийн төлөөх амлалт нь эдийн засгийн хөгжлийн үндэс болох талаар хэлэлцэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр “Өнгөрсөн онд бид Монгол Улсын Засгийн газар, ДЭМБ-ын хамтын ажиллагааны 60 жилийн ойг тэмдэглэсэн. Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд үе үеийн Засгийн газартай хамтран ажиллаж, Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, манай улсад эрүүл мэндийн үр дүнтэй бодлогыг боловсруулахад үнэлж баршгүй дэмжлэг үзүүлж байгаад талархаж байна. Ирэх жилүүдэд бидний хамтын ажиллагаа улам хүчирхэгжинэ гэж найдаж байна” хэмээн тэмдэглэв.

Др Тедрос Адханом Гебрейесус 7-р сарын 10-нд Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэтэй уулзав. Гэрэл зургийг Монгол Улсын Засгийн газар.
Эрүүл мэндийн тогтолцооны оршихуй ба цартахлын эсрэг хариу арга хэмжээ
7-р сарын 10-нд Др Тедрос Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн зохион байгуулсан, Шадар сайд C.Амарсайхан, Эрүүл мэндийн салбарын болон Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд оролцсон “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт” сэдэвт хуралд оролцож үг хэллээ.
Др Тедрос илтгэлийнхээ үеэр “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад суурилсан эрүүл мэндийн хүчирхэг тогтолцооны тулгын чулуу нь Эрүүл мэндийн ажилтнууд юм” гэж онцлон тэмдэглэв. “Сүүлийн гурван жилийн хугацаанд COVID-19 цар тахал нь бид бүгд эрүүл мэндийн ажилтнуудаас хэр их хамааралтай байдгийг тод сануулсан. Монгол Улсын Засгийн газар болон танай эрүүл мэндийн ажилтнуудын COVID-19 цартахлын эсрэг авсан гайхалтай хариу арга хэмжээнд талархаж байна. Үүнээс бусад улс орнууд суралцах хэрэгтэй."

Др Тедрос “Бүх нийтийг эрүүл мэндийн хамралт” Эрүүл Мэндийн салбарын удирдлагын түвшний уулзалтад үг хэлэв. Фото: ДЭМБ-ийн Монгол дахь суурин төлөөлгчийн газар.
Др Тедрос мөн Эрүүл мэндийн сайд С.Чинзоригтой уулзаж, Монгол Улсын COVID-19-ийн хариу арга хэмжээ болон Цартахлын хариу арга хэмжээний бэлэн байдалд суралцсанаа улам урагшлуулахын чухлыг хэлэлцэв. Эрүүл мэндийн сайд болон Др Тедрос нар мөн тамхи, архины хяналт, тус улсад сүрьеэ өвчнийг зогсоох хүчин чармайлтын талаар ярилцав.
Др Тедрос "Эрт илрүүлгийн арга хэмжээ, тасралтгүй сайжруулах дадал, эрүүл мэндийн ажилтнуудын шаргуу хөдөлмөрийн үр дүнд та бүхэн эрүүл мэндийн тогтолцооны хэвийн байдлыг хангаж, өндөр настан, эрүүл мэндийн ажилтан зэрэг өндөр эрсдэлтэй бүлгийг эрт илрүүлэгт хамруулах зорилтод хүрсэн". Мөн “Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, онцгой байдлын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ авах Монгол улсын хүчин чармайлтыг ДЭМБ үргэлжлүүлэн дэмжиж байгаадаа баяртай байна гэж уулзалтын үеэр хэлэв.

Др Тедрос 2023 оны 7-р сарын 10-нд Монгол Улсын Эрүүл мэндийн сайд С. Чинзоригтой уулзав. Гэрэл зургийг ДЭМБ-ийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар.
Др Тедрос айлчлалынхаа сүүлийн 2023.07.12-ны өдөр ДЭМБ-ын Монгол улс дахь суурин төлөөлөгч Др Сокорро Эскалантегийн хамт НҮБ-ын агентлагууд болон тус улс дахь дипломат байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа.
ДЭМБ-ын Ерөнхий захирал уулзалтын үеэр “Би Монгол улсын засгийн газрын уур амьсгалын хямрал болон түүнээс шалтгаалах эрүүл мэндийн хямралын эсрэг хэрэгжүүлж буй олон талт арга хэмжээг сайшааж байна. Монгол Улс дахь НҮБ болон дипломат байгууллагуудын мэргэжил аргазүйн болон нөөцийн дэмжлэг нь уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, дэд бүтэц, цэвэр эрчим хүч, хотжилт, хүний эрх, жендэрийн тэгш байдал зэрэгт бодитой өөрчлөлт гаргах боломжтой” хэмээн цохон тэмдэглэв.
Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх эерэг нөлөөлөл, ахиц дэвшлийг нэмэгдүүлэхийн тулд улс орнуудын дотоод болон олон улсын оролцогч талуудтай стратегийн түншлэл, холбоо тогтоох нь ДЭМБ-ын хувьд чухал юм.
Уулзалтад НҮБ-ын Монгол улс дахь агентлагуудын төлөөлөл болох НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын ХХААБ, ОУХМ, ЮНИДО зэрэг байгууллагууд болон Австрали, Чех, Япон, Казахстан, ОХУ, Турк, Вьетнам зэрэг улсын дипломат төлөөлөгчийн газрын Элчин сайд, төлөөлөгчид оролцов.
Монголын өвөрмөц соёлыг тэмдэглэв
Др Тедрос 7-р сарын 11-нд болсон түүхт ой, баялаг уламжлал, эрч хүчтэй соёлоо дуу хөгжмийн үзүүлбэрээр дамжуулан илэрхийлдэг Монгол Улсын их баяр наадмын нээлтийн ёслолд оролцов.
Тэрээр “Эв нэгдэл, тэсвэр хатуужил, соёлын үнэт эрдэнэ болсон энэ онцгой өдөр Монгол Улсад хүрэлцэн ирсэндээ баяртай байнгаа илэрхийдэв. Мөн хурдан морины уралдаанд зочлон УИХ-ын гишүүд болон баярт хүрэлцэн ирж буй зочидтой уулзаж, Монголын амьдрал ахуй, уламжлал, өнөөгийн болон ирээдүйн нэн тэргүүний зорилтуудын талаар ярилцаж, Монголчуудын Бүх Нийтийн Эрүүл Мэндийг сайжруулах талаар ярилцав.

Др Тедрос Эрүүл мэндийн сайд С. Чинзоригтой 2023 оны 7-р сарын 11-ний өдөр Үндэсний их баяр наадамд оролцож байна. Гэрэл зургийг ДЭМБ-ын Монгол Улс дахь төлөөлөгчийн газар.
Хэвлэл мэдээллийн харилцах ажилтан:
М.Уран-өлзий
ДЭМБ-ын Монгол улс дахь төлөөлөгчийн газар
Имэйл: uranulziim@who.int
Онцлох мэдээ
Др Сокорро Эскаланте
Оксфордын Их Сургууль, AstraZeneca-ийн боловсруулсан COVID-19-ийн эсрэг AZD1222 (ChAdOx1-S [рекомбинант])...
Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ)...
Яаралтай горимоор хэрэглэх жагсаалтад орсон Pfizer–BioNTech #COVID19 вакцин BNT162b2-ийг ашиглах түр...
Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ) гаргасан...
Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт
Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт гэдэг нь хүн бүр эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран санхүүгийн...