Our work in Mongolia

Our work in Mongolia

News from the Mongolia office

All →

Монгол улс хүүхдийн хорт хавдрын нэн шаардлагатай эмүүдийн эхний ээлжийг хүлээн авлаа

2-р сар 18, 2025, 07:53 ү.ө.
Монгол улсын Эрүүл мэндийн яам нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон Сэйнт Жуд Хүүхдийн эмнэлгийн хамтын санаачилсан Хүүхдийн хорт хавдрын эмийн хүртээмжийг сайжруулах Глобал Платформоор дамжуулан хүүхдийн хорт хавдрын нэн шаардлагатай эмийг хүлээн авч байгааг албан ёсоор мэдээлж байна. Энэхүү хамтын санаачлагын дэмжлэгээр Монгол улсад чанарын баталгаатай хүүхдийн хорт хавдрын эмийг таван жилийн хугацаанд тасралтгүй нийлүүлэгдэнэ.

Монгол улсын Эрүүл мэндийн яам нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон Сэйнт Жуд Хүүхдийн эмнэлгийн хамтын санаачилсан Хүүхдийн хорт хавдрын эмийн хүртээмжийг сайжруулах Глобал Платформоор дамжуулан хүүхдийн хорт хавдрын нэн шаардлагатай эмийг хүлээн авч байгааг албан ёсоор мэдээлж байна. Энэхүү хамтын санаачлагын дэмжлэгээр Монгол улсад чанарын баталгаатай хүүхдийн хорт хавдрын эмийг таван жилийн хугацаанд тасралтгүй нийлүүлэгдэнэ. 

Хүүхдийн хорт хавдрыг эмчлэхэд чанартай эмээр тасралтгүй эмчлэх, өвдсөн хүүхдийг тогтмол хянах, үе тэнгийнхэнтэй хамт нийгмийн харилцаанд оруулах зэрэг цогц арга хэмжээг эрүүл мэндийн ажилтан болонхорт хавдраар өвдсөн хүүхэд, түүний гэр бүлийнхэнтэй нь хамтран хэрэгжүүлэх хэрэгтэй байдаг.

Хүүхдийн хорт хавдрын эмийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлснээр тусламж, үйлчилгээний чанар дээшилж, хорт хавдраар өвдсөн хүүхэд эдгэрэх, амьдралын чанар дээшлэх зэрэг эерэг үр дүн гарна гэж харж байна” хэмээн Эрүүл мэндийн сайдын зөвлөх, Доктор Л.Төмөрбаатар хэллээ. 

Энэхүү глобал санаачлагын эхний ээлжинд сонгогдсон бага, дунд орлоготой орнуудад хүүхдийн хорт хавдрын эдгэрэлтийн хувь өндөр орлоготой орнуудынхаас хамаагүй доогуур, ихэвчлэн 30%-иас бага байдаг тул эдгээр орнуудад чанарын баталгаатай хүүхдийн хорт хавдрын эмийг үнэ төлбөргүйгээр тасралтгүй нийлүүлэх зорилготой юм.

"Хүүхдийн хорт хавдрын эдгэрэлтийн хувийг нэмэгдүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг олон талаас нь авч үзэх ёстой" гэж Сэйнт Жуд Хүүхдийн эмнэлгийн захирал доктор Карлос Родригес-Галиндо хэлсэн байдаг. “Энэхүү хамтын ажиллагаа нь хавдрын эмийн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх, ажиллах хүчний дутагдлыг арилгах, хорт хавдартай хүүхдүүдэд үзүүлэх тусламж дэмжлэгийг нэмэгдүүлэх зэрэг олон арга замаар эдгээр сорилт бэрхшээлийг даван туулахад дэмжлэг болох юм. Эдгээр олон талт арга хэмжээний үр дүнд  олон улсын түвшинд хавдартай олон мянган хүүхдэд хүрэх тусламж үйлчилгээ илүү сайжирна.

Монгол улс 2020 оны 12 дугаар сард ДЭМБ болон Сэйнт Жуд Хүүхдийн хавдрын эмнэлгийн  хамтарсан Хүүхдийн хорт хавдрын эсрэг дэлхийн санаачилгын голлох нэг улс болж 2023 оны 4 дүгээр сард Дэлхийн платформд нэгдсэн. Монгол улс хүүхдийн лавлагаа шатлалын 1 эмнэлэгтэй (ЭХЭМҮТ) хавдрын тусламж үзүүлдэг тасагтай, хүүхдийн нарийн мэргэжлийн гематологич, хавдрын 5 эмчтэй, жилд ойролцоогоор 0-19 насны 100-120 орчим шинэ өвчтөнүүдэд хүүхдийн хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлдэг.  

2021 онд Сэйнт Жуд болон ДЭМБ-аас дэлхий дахинд хорт хавдраар өвдсөн хүүхдүүдийн амь насыг аврах эмчилгээнд хамрагдах боломжийг баталгаажуулах платформыг эхлүүлж байгааг зарласан. Энэхүү платформ нь засгийн газар, эмийн үйлдвэр, төрийн бус байгууллагуудыг нэгтгэж, хорт хавдартай хүүхдүүдийн эмчилгээг сайжруулахад чиглэсэн загвар, шийдлийг бий болгох зорилготой юм. 

ДЭМБ болон түнш байгууллагууд нь хүүхдийн хорт хавдрын эмийн хүртээмжийг сайжруулах тэр дундаа хамгийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд тэгш хүргэхийг нэн тэргүүний зорилт болгон ажиллаж байна. Бидний гол зорилго хорт хавдраар өвдсөн хүүхдүүдийн амьдрах чадварыг дээшлүүлэх төдийгүй хорт хавдартай хүүхдүүдэд эрүүл, аз жаргалтай амьдрах, ирээдүйгээ гэрэлтэйгээр харах тэр боломжийг олгох явдал юм хэмээн ДЭМБ-ын Монгол улс дах суурин төлөөлөгч Доктор Сокорро Эскеланте хэлсэн үгэндээ онцоллоо. 

Энэхүү платформ нь ойрын 5-7 жилийн хугацаанд 50 гаруй улсыг хамарч, хавдрын эм хомсдолтой орнуудад хорт хавдраар өвчилсөн 120 000 орчим хүүхдийг чанартай хавдрын  эмээр хангах, хүүхдийн хавдрын нас баралтыг эрс бууруулах зорилготой энэ төрлийн хамгийн том санаачлага болохоор зорьж байна. Энэхүү платформ 2025 онд өргөжиж, зургаан улсыг эгнээндээ нэмэхээр ажиллаж байна.

Энэхүү платформ нь дэлхийн хэмжээнд хавдрын эмийн эрэлт хэрэгцээг нэгтгэхээс эхлэн, зах зээлийг бий болгож, сонгогдсон орнуудад эмийн тооцоог гаргах, эмчилгээний стандартыг боловсруулахад туслах хүртэлх бүх талын дэмжлэг үзүүлж байна. Энэ нь хүүхэд болон халдварт бус өвчинд чиглэсэн дэлхийн дахинаа эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллаж буй өргөн хүрээний хамтын ажиллагааны шинэлэг загвар болж байна.

НҮБ-ын Хүүхдийн сан нь Монгол улсад хүүхдийн хорт хавдрын эмийн худалдан авалт, нийлүүлэлтийг хариуцан ажиллаж байгаа бөгөөд суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан хэлсэн үгэндээ урт хугацаагаар хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд чанартай эрүүл мэнд,боловсролын үйлчилгээг тасралтгүй үзүүлэхийн чухлыг онцлоод “… НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамт олон холбогдох Насан туршийн суралцахуйн төвийн зочин багшийн ажиллах боломжийг бүрдүүлсэн иж бүрэн тохижилттой анги танхим, мөн хими эмчилгээний эм бэлтгэх тасаг нэгжийн бүрэн засвар тохижилтыг өмнө нь хийж гүйцэтгэсэн бол өнөөдөр хамтрагч талуудын хамтаар тухайн эм бэлдмэлийг Монгол Улсад нийлүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаадаа баяртай байна…гэжээ.

 

Др Сокорро Эскаланте

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч

More News from WHO Western Pacific

Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ)...

Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ) гаргасан...

Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт гэдэг нь хүн бүр эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран санхүүгийн...