Our work in Mongolia

Our work in Mongolia

News from the Mongolia office

All →

“КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ МОНГОЛ УЛСЫН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ” ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ ХУРАЛ

12-р сар 15, 2022, 14:47 ү.х.
Европын Холбоо ба ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яамны хэрэгжүүлж буй “КОВИД-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” төслийн удирдах хорооны хурлыг зохион байгууллаа. Тус хурлаар төслийн 2 дахь жилийн хэрэгжилтийг дүгнэн, ирэх онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэв.

Европын Холбоо ба ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яамны хэрэгжүүлж буй “КОВИД-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” төслийн удирдах хорооны хурлыг зохион байгууллаа. Тус хурлаар төслийн 2 дахь жилийн хэрэгжилтийг дүгнэн, ирэх онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэв. 2021 оны 10-р сараас 2022 оны 9-р сар хүртэлх төслийн хэрэгжилтийн үр дүнгээс онцлох үр дүнгээс танилцуулбал:

  • Коронавируст халдвар (COVID-19)-ын олон эх сурвалжиттандалтын тогтолцоог бий болгосон: Монгол улсын хэмжээнд нийт 700 гаруй улсын эрүүл мэндийн байгууллагууд болон 28 хувийн эмнэлгүүдийн эрүүл мэндийн үйлчилгээний өдөр тутмын нэгдсэн мэдээлэл, датад үндэслэн яаралтай нөхцөлд эмнлэгийн орны зохицуулалт хийх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөөц бололцоог тодорхойлох зэрэг чухал шийдвэрүүдийг гаргах үйл явцад ашиглаж байна.
  • Төлөвлөлт, хяналтын тогтолцоог сайжруулах замаар ЭМС-ын чадавхыг бэхжүүлсэн: Эрүүл мэндийн байгууллагуудын КОВИД-19-ын халдварын хариу арга хэмжээний чадавхыг үнэлэх аргачлалаар эрүүл мэндийн байгууллагуудыг үнэлж, бэлэн байдал, хариу арга хэмжээг шаардлагатай түвшинд хүргэж бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төлөвлөлт болон арга хэмжээний зөвлөмж өгсөн.
  • Лабораторийн ажилтнуудын полимеразын гинжин урвал (БХ-ПГУ) шинжилгээ хийх чадавхыг нэмэгдүүлсэн: Цар тахлын үед иргэдийг SARS-CoV-2 вирусийн баталгаатай шинжилгээнд хамруулах зорилгоор Вирус судлалын лавлагаа лабораториос чанарын гадаад үнэлгээг Улаанбаатар хот болон орон нутгийн давхацсан тоогоор нийт 83 лабораторийг хамруулан 2 удаа хийсэн. Түүнчлэн ХӨСҮТ-ийн Үндэсний лавлагаа лабораторид шаардлагатай лабораторийн хэрэглэгдэхүүнийг худалдан авсан.
  • Эрүүл мэндийн ажилтнуудынэрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээүзүүлэх чадавыг сайжруулах зорилгоор төгсөлтийн дараах богино хугацааны цахим интерактив сургалтын платформыг хөгжүүлсэн: Интерактив цахим сургалтад Улаанбаатар хот, 21 аймгийн нийт 1361 эрүүл мэндийн ажилтан хамрагдаж, модулиудыг амжилттай суралцан, сертификатаа авсан. Мөн Дорноговь аймагт “Эрүүл мэндийн анхан шатны цогц тусламж үйлчилгээ” сургалтыг зохион байгуулсан. Сургалтад тус аймгийн Эрүүл мэндийн газар, бүх сум, өрхийн эрүүл мэндийн төлөөлөл болсон 55 эрүүл мэндийн ажилтнууд хамрагдсан.

 

“Ковид-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” төслийн тухай

Европын холбоо ба ДЭМБ-ын санхүүгийн болон техник аргазүйн дэмжлэгтэйгээр Монгол улсын Эрүүл мэндийн яамтай хамтран хэрэгжүүлж буй “Ковид-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” төсөл 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн өдгөө гурав дахь жилдээ амжилттай үргэлжилж байна. Тус төсөл нь COVID-19-ийн тархалт, үр нөлөөг хянах, урьдчилан сэргийлэх үндэсний эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх; үндэсний болон дэд түвшинд лабораторийн чадавхыг сайжруулах; халдвар нийтэд өргөн тархсан болон хөл хорионы үед зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдал, чанарыг хангах зэрэг үндсэн 3 хэсгээс бүрдэж байна.

Др Сокорро Эскаланте

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч

More News from WHO Western Pacific

Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ)...

Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ) гаргасан...

Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт гэдэг нь хүн бүр эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран санхүүгийн...