Our work in Mongolia

Our work in Mongolia

News from the Mongolia office

All →

ДЭМБ-ын Сэтгэц, мэдрэл, донтолтын үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний mhGAP хөтөлбөр Хэнтий аймагт хэрэгжиж байна.

9-р сар 16, 2022, 10:02 ү.ө.
Эрүүл мэндийн яам (ЭМЯ), Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ), ДЭМБ-ын хамтарсан баг 2022 оны 9 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд анхан шатны болон хоёрдугаар шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын ажилтнуудын сэтгэц, мэдрэл, донтолтын тусламж үйлчилгээний чадавх бэхжүүлэх сургалтад хамрагдсаны дараах ажлыг үнэлэх зорилгоор Хэнтий аймагт ажиллав. Багийн бүрэлдэхүүнд ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын ХБӨХ-ийн дарга Г. Ганхуяг, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын Анхан шатны болон лавлагаа тусламжийн хэлтсийн мэргэжилтэн М.Номингэрэл, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирал Др В. Баярмаа, ДЭМБ-ын НДББ-ийн Сэтгэц, мэдрэл, донтолт хариуцсан Техникийн ахлах Мартин Вандендик, Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөх Др Сэки Эйичи, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын ХБӨ хариуцсан мэргэжилтэн С.Болормаа нар оролцов. Тус багийнхан Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг, “Оюуны шим” өрхийн эрүүл мэндийн төв, Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төв зэрэг эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, ДЭМБ-ын Сэтгэц, мэдрэл, донтолтын үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний хөтөлбөр mhGAP-ийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, ололт амжилтын талаар хэлэлцэж, тусламж үйлчилгээг сайжруулахад шаардлагатай зөвлөмжөөр ханган техникийн дэмжлэг үзүүллээ.

Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Мэндбаяр 2012 онд эхлүүлсэн "Архигүй Хэнтий аймаг" аяны хүрээнд СЭМҮТ, АШУИС-аас Хэнтий аймагт зохион байгуулсан архи, согтууруулах ундааны хэрэглээний судалгааны үр дүн, амиа хорлолт, сэтгэл гутралын талаарх орон нутгийн нөхцөл байдал зэрэг сэтгэцийн эрүүл мэнд болон mhGAP-тай холбоотой үйл ажиллагааны талаар танилцуулав.

Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн дарга Бавуудорж ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр СЭМҮТ-өөс зохион байгуулсан mhGAP цуврал сургалтаас авсан мэдлэг болон өөрийн туршлагадаа тулгуурлан сумын Засаг дарга, ЕБС-ийн багш сурагчид, цэцэрлэгийн багш нар, иргэний нийгэм, сайн дурынхныг хамарсан хэд хэдэн үйл ажиллагаа, ололт амжилтын талаар танилцуулав.

ДЭМБ-ын НДББ-ийн Сэтгэц, мэдрэл, донтолтын тусламж үйлчилгээ хариуцсан Техникийн ахлах Мартин Вандендик сумдын эрүүл мэндийн ажилтнуудыг сэтгэц, мэдрэл, донтолтын тусламж үйлчилгээний чиглэлээр чадавхжуулах mhGAP хөтөлбөрийг Хэнтий аймагт анхлан хэрэгжүүлж, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний түвшинд сэтгэцийн, мэдрэлийн болон донтолтын нийтлэг эмгэгийг тодорхойлох, удирдах, хянах чадавхтай болсноор уг төсөл орон нутагт амжилттай хэрэгжиж эхэлснийг онцоллоо. ДЭМБ нь ЭМЯ, СЭМҮТ-тэй хамтран Хэнтий аймаг, Баянзүрх дүүрэгт олж авсан туршлага дээрээ үндэслэн Монгол Улсад mhGAP хөтөлбөрийг илүү олон аймаг, дүүргүүдийг хамруулан өргөжүүлэхээр зорьж байна.

Сэтгэц, мэдрэл, донтолтын үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний mhGAP хөтөлбөр нь ДЭМБ-ын үйл ажиллагааны хөтөлбөр бөгөөд ялангуяа бага, дунд орлоготой улс орнуудад сэтгэц, мэдрэл, донтолтын тусламж үйлчилгээг өргөжүүлэх зорилготой. mhGAP-ийн хүрээнд авч үзэх нэн шаардлагатай асуудлалд сэтгэлийн хямрал, сэтгэцийн эмгэг, амиа хорлолт, эпилепси, солиорол, донтолтын улмаас үүссэн эмгэг, хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн болон зан үйлийн эмгэг, сэтгэцийн эрүүл мэндийн бусад асуудал орно. Мөн mhGAP багц нь эдгээр асуудлаас урьдчилан сэргийлэх, удирдан зохион байгулах арга хэмжээг багтаасан байдаг.

Др Сокорро Эскаланте

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч

More News from WHO Western Pacific

Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ)...

Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ) гаргасан...

Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт гэдэг нь хүн бүр эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран санхүүгийн...