Our work in Mongolia
News from the Mongolia office
All →Монгол улс настны эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээнд салбар дундын оролцоог ханган ажиллахад онцгой анхаарч байна
“Настны эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээнд салбар дундын оролцоог хангах нь” үндэсний зөвлөгөөнийг 2022 оны 11 дүгээр сарын 16-18 өдрүүдэд Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулж байна. Тус үндэсний зөвлөгөөнд Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар, АШУҮИС, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Азийн хөгжлийн банк, Улаанбаатар хотын 9 дүүргийн эрүүл мэндийн төвүүд, 21 аймгийн нэгдсэн эмнэлгүүд, эрүүл мэндийн газрууд болон өрх, сумын ЭМТ-ийн удирдлага, ахмад настны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хариуцсан эмч, мэргэжилтнүүд болон төрийн бус байгууллагууд зэрэг олон салбарын 120 гаруй төлөөлөгчид оролцож байна.
Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Др Г.Навчаа, Геронтологийн үндэсний төвийн Ерөнхий захирал Р.Хишигжаргал, ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Др П.Анузаяа нар оролцож, ахмад настанд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогцоор үзүүлэхэд салбар дундын оролцоог хангах, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах нь нэн чухал болохыг онцлов. Мөн НҮБ-ын Ерөнхий Чуулганаар 2021-2030 оныг Эрүүл Насжилтын Арван жил болгон тунхагласантай холбогдуулан ДЭМБ-ын Номхон Далайн Баруун бүсийн гишүүн орнуудын зөвлөлдөн баталж, хэрэгжүүлж буй “Эрүүл насжилтын үйл ажиллагааны төлөвлөгөө”-г ДЭМБ-ын мэргэжилтэн Др Б.Алтанзагас танилцууллаа.
Үндэсний зөвлөгөөний үеэр настанд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал солилцох, настанд зонхилон тохиолддог өвчин эмгэгийн менежментийн талаар сургалт зохион байгуулах, настны эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг салбар дундын оролцоог хангаж, цогцоор төлөвлөж хэрэгжүүлэх, настанд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний сайн туршлагаас суралцах, нэвтрүүлэх, настны чиглэлээр боловсруулсан бодлогын баримт бичгийг танилцуулж санал авахад эрүүл мэндийн байгууллагын удирдлага, эмч мэргэжилтний оролцоог хангах үйл ажиллагаанууд зохион байгуулагдана.
Онцлох мэдээ
Др Сокорро Эскаланте
Оксфордын Их Сургууль, AstraZeneca-ийн боловсруулсан COVID-19-ийн эсрэг AZD1222 (ChAdOx1-S [рекомбинант])...
Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ)...
Яаралтай горимоор хэрэглэх жагсаалтад орсон Pfizer–BioNTech #COVID19 вакцин BNT162b2-ийг ашиглах түр...
Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ) гаргасан...
Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт
Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт гэдэг нь хүн бүр эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран санхүүгийн...