Our work in Mongolia
News from the Mongolia office
All →Эрсдэл өндөртэй настангуудад хүрч үйлчлэх нь
Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төвийн санаачлагаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) коронавируст халдварын цартахал, “шинэ хэв маяг”-ийн үед Улаанбаатар хотод амьдарч байгаа настанд зориулсан олон нийтэд суурилсан цогц тусламж үйлчилгээг гэрийн эргэлтээр хүргэх замаар нэвтрүүлэх хамтарсан төслийг хэрэгжүүлэхэд 160 сая төгрөгийн санхүүгийн туслалцаа үзүүлж байна. Монгол Улсын 65 буюу түүнээс дээш насны нийт хүн амын 50% нь нийслэл хотод амьдардаг бөгөөд тэдний 6,985 буюу 7% нь эрүүл мэндийн IV, V дугаар бүлэгт хамаардаг өндөр эрсдэлтэй бүлгийн хүмүүс юм.
COVID-19-ийн цартахлын үед настан, тэр дундаа өндөр эрсдэлтэй бүлгийн настанд эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг хүргэх ажлын хүрээнд Монголын Ахмадын Холбоотой хамтран 121 сайн дурын ажилтныг гэрийн эргэлт хийх, зөвлөгөө өгөх чиглэлээр сургаж бэлтгээд байна. Геронтологийн үндэсний төвийн олон мэргэжлийн баг нь өрхийн эмч, сувилагч, сайн дурын ажилтнуудтай хамтран ажиллах бөгөөд энэ нь тэдний цаашдын хамтын ажиллагаа, сүлжээг улам бэхжүүлэхэд ач холбогдолтой.
Төслийн хүрээнд явуулын эрүүл мэндийн үзлэгийн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хамтарсан баг гэрийн асаргаа болон Батсүмбэр асрамжийн төвд байгаа 7,121 настанд үзлэг хийж, хүмүүнлэг, амин дэмийн багц өгөхөөр төлөвлөөд байна. Мөн настанд зориулж бэлтгэсэн боловсролын багцын зэрэгцээ тэдний хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн зөвлөмж зөвлөгөөг өгөх юм. Түүнчлэн Геронтологийн үндэсний төвийг цахим сургалтын тоног төхөөрөмжөөр хангаж, сайн дурын ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулсан. Тус цахим тоног төхөөрөмжийг ашиглан 9 дүүрэг, 21 аймгийн ахмадын холбоо, эрүүл мэндийн төвтэй холбогдох боломжтой боллоо.
Насжилт нь дэлхийн хэмжээнд эрчимтэй явагдаж, одоогийн байдлаар дэлхий даяар 65 буюу түүнээс дээш настай 674 сая хүн байна. Насжилтын асуудал нь эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бий болгож байгаа тул дэлхийн чиг хандлага настны эрүүл мэндийг дэмжихээс илүүтэйгээр эрүүл насжилтыг дэмжих чиглэлд шилжиж байна. Энэхүү хамтарсан санаачлага нь "Эрүүл насжилт, настны эрүүл мэнд" үндэсний хөтөлбөрийг дэмжихийн зэрэгцээ ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн гишүүн улс орнуудтай хамтран хамгийн эрүүл, аюулгүй бүсийг бий болгох хэтийн зорилтод хувь нэмрээ оруулах юм.
Онцлох мэдээ
Др Сокорро Эскаланте
Оксфордын Их Сургууль, AstraZeneca-ийн боловсруулсан COVID-19-ийн эсрэг AZD1222 (ChAdOx1-S [рекомбинант])...
Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ)...
Яаралтай горимоор хэрэглэх жагсаалтад орсон Pfizer–BioNTech #COVID19 вакцин BNT162b2-ийг ашиглах түр...
Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ) гаргасан...
Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт
Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт гэдэг нь хүн бүр эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран санхүүгийн...