
“Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах дэлхийн 7 хоног” жил бүрийн 11-р сарын 18-24-ны өдрүүдэд дэлхий даяар зохион байгуулагддаг. Энэ арга хэмжээг ДЭМБ, НҮБ-ын ХХААБ, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр зэрэг олон улсын 4 байгууллагаас дэмжин улс орны Засгийн газар бусад бүх оролцогч байгууллагуудтай хамтран зохион байгуулж дэлхий нийтээр уламжлал болгон тэмдэглэдэг. Тус аяны гол зорилго нь бичил биетний тэсвэржилтийн талаар хүн амын мэдлэгийг сайжруулах, олон нийт, эмнэлгийн мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчдын дундах сайн дадлыг дэмжихэд оршино.
Бичил биетэн гэдэгт нян, вирус, мөөгөнцөр, шимэгчийг хамааруулах бөгөөд бичил биетнийг устгадаг эсвэл түүний үржил, хөгжлийг нь саатуулах үйлчилгээ үзүүлдэг аливаа эм, бэлдмэлийг бичил биетний эсрэг эм (ББЭЭ) гэнэ. Харин бичил биетний тэсвэржилт (ББТ) гэдэг нь өвчин үүсгэгч нян, вирус, шимэгч хорхой, мөөгөнцөр зэрэг бичил биетэн ББЭЭ-нд дасал болж эмчилгээ, үйлчилгээ үр дүнгүй болохыг хэлнэ. Бичил биетний тэсвэржилт үүсэх үндсэн шалтгаан нь иргэд бичил биетний эсрэг эмийг хэтрүүлэн хэрэглэх, эсвэл дутуу, буруу давтамжтай зохисгүй хэрэглэх явдал юм. Мөн малчид, тариаланчид бичил биетний эсрэг эмийг мал аж ахуй, тариалан эрхлэлтэд зохисгүй, хяналтгүй хэрэглэснээр бичил биетний тэсвэржилтийн тархалтыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг.
Хүн, малд хамгийн өргөн хэрэглэдэг бичил биетний эсрэг эм бол та бидний сайн мэдэх антибиотик юм. Эм, бэлдмэлд тэсвэртэй болсон бичил биетнийг устгах нь нэн төвөгтэй бөгөөд мал, амьтны ялгадсаар гадагшилж хөрс, ус зэрэг хүрээлэн буй орчинд тархах, мөн малын мах, сүү, хүнсний ногоо зэргийг хүн хэрэглэх үед эмэнд тэсвэржсэн нянгийн халдварт өртөх аюултай.
2022 оны аянд “Бичил биетний тэсвэржилтээс хамтдаа сэргийлье” уриатайгаар НЭГ ЭРҮҮЛ МЭНД концепцийн хүрээнд Монгол улсын хүн, малын эрүүл мэнд, байгаль орчны салбарууд хамтран оролцож байна. Аяны хүрээнд МҮОНТВ-ийн “Эрүүл мал Монголын баялаг” цуврал нэвтрүүлгийг бичил биетний тэсвэржилтийн талаар бэлтгэн олон нийтэд хүргэж байгаа бөгөөд иргэдэд чиглэсэн мэдээ мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд болон нийгмийн сүлжээгээр түгээх, АШУҮИС ба ХААИС-тай хамтран төгсөх дамжааны оюутнуудыг оролцуулсан хэлэлцүүлэг сургалт зохион байгуулах, БЕГ-тай хамтран ЕБС-ын сурагчдад мэдээлэл өгөх, эрүүл мэндийн байгууллагууд байгууллага дээрээ сургалт сурталчилгаа хийх, зурагт хуудсуудыг орчуулан түгээх, олон салбарын оролцоог хангах зорилгоор салбар дундын хорооны анхны уулзалтыг зохион байгуулах болон бусад мэдлэг хандлагыг дээшлүүлэх ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.
Та үүнийг мэдэх үү?
Бичил биетний тэсвэржилтийн тархалтыг багасгаж болох хүчин зүйлс:

Дээрх аяны хүрээнд дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Эм, эмнэлэгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын мэргэжилтэн Г.Нарангэрэл (51-260211), Мал эмнэлэгийн ерөнхий газрын мэргэжилтэн Э.Мөнхбаяр (51-261512) нартай холбогдоно уу.
Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ)...
Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ) гаргасан...
Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт гэдэг нь хүн бүр эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран санхүүгийн...