Our work in Mongolia
News from the Mongolia office
All →ДЭМБ-ын эмийн зохицуулалтын зөвлөх баг Монгол Улсад ажиллаж байна
Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр ДЭМБ-ын шинжээчдийн багийг Монгол Улсад ажиллуулан мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсныг ДЭМБ-аас хүлээн авч, Номхон Далайн Баруун бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны газрын эм, вакцины асуудал хариуцсан зохицуулагч Жинхо Шинээр ахлуулсан долоон хүний бүрэлдэхүүнтэй баг манай улсад 2022 оны 11 сарын 14-18-ны өдрүүдэд ажиллалаа. Өнөөдөр дээрх багийн хамт олон “Эмийн үнэ, хуурамч болон стандартын бус эмийн чиглэлээр ДЭМБ-аас баримталж буй бодлого” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Монгол Улсын Их хурлаас эмчилгээ, оношлогоонд хэрэглэж буй эмийн чанар, аюулгүй байдалд анхаарал хандуулж, Хянан шалгах түр хороог байгуулан ажиллаж байна. Мөн Засгийн газраас Эм,
эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Хуулийн өөрчлөлтөөр эмийн үнэ болон эмийн чанар, аюулгүй байдлын холбогдох зохицуулалтыг хийх шаардлага үүсч байгаа тул эмийн үнэ, стандартын бус эмийн талаар ДЭМБ-аас баримтлаж
буй бодлогын талаар мэдээлэл хийх бидний хүсэлтийг хүлээн авч, хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье. Та бүхнээс өгсөн зөвлөмж, саналыг хуулийн төслийг боловсруулахад ашиглах болно.” хэмээлээ.
Тус баг Эм, эмнэлгийн хэрэгслийн
хяналт, зохицуулалтын газрын үйл ажиллагаатай танилцаж, Эмийн зохицуулалтын байгууллагын үйл ажиллагааны үнэлгээг ДЭМБ-ын аргачлалын дагуу хийх дадлага, сургуулалтыг зохион байгуулж байна.
Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт
дараах есөн чиглэлээр үнэлгээг хийхэд туслах, сургах чиглэлээр ажиллажээ. Үүнд:
- Үндэсний хэмжээний зохицуулалт
- Эмийн бүртгэл
- Гаж нөлөөний тандалт буюу аюулгүй байдал
- Зах зээлд гарсны дараах тандалт
- Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрөл
- Чанарын хяналт
- Лабораторийн шинжилгээ
- Эмнэлзүйн туршилт
- Вакцины нэгж цуврал чөлөөлөх зэрэг үнэлгээг хийжээ.
Энэхүү үнэлгээг хийснээр эмийн зохицуулалтын чиглэлээр Монгол улс ойрын жилүүдэд нэн тэргүүнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийн төлөвлөгөөг гаргаж, олон улсын байгуудлагуудтай хамтарч ажиллах чухал ач холбогдолтой юм. ДЭМБ-ын аргачлалын дагуух үнэлгээг манай улс 2-4 жилийн давтамжтай хийдэг болно.
Онцлох мэдээ
Др Сокорро Эскаланте
Оксфордын Их Сургууль, AstraZeneca-ийн боловсруулсан COVID-19-ийн эсрэг AZD1222 (ChAdOx1-S [рекомбинант])...
Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ)...
Яаралтай горимоор хэрэглэх жагсаалтад орсон Pfizer–BioNTech #COVID19 вакцин BNT162b2-ийг ашиглах түр...
Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ) гаргасан...
Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт
Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт гэдэг нь хүн бүр эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран санхүүгийн...