Our work in Mongolia
News from the Mongolia office
All →“Коронавируст халдвар (COVID-19)-ын сэргийлэлт, хяналт эмнэл зүйн менежмент” сургалт
Эрүүл мэндийн яамнаас “Коронавируст халдвар (COVID-19)-ын сэргийлэлт, хяналт ба эмнэлзүйн менежмент" сэдэвт үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг 2020 оны 5 сарын 18-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү сургалт нь 3 үе шаттай бөгөөд эхний үе шатанд 70 эмч, мэргэжилтнийг үндэсний сургагч багшаар бэлтгэнэ. Дараагийн үе шатанд буюу 2020 оны 6 дугаар сард 21 аймагт 420, нийслэлд 360 эмч, мэргэжилтнийг орон нутгийн сургагч багшаар бэлтгэх сургалтыг үндэсний сургагч багш нар тухайн орон нутагт очиж зохион байгуулна.
Гуравдахь үе шатанд аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газраас орон нутгийн сургагч багш нарыг зохион байгуулалтад оруулан, улс, хувийн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төв, бусад салбарын ажилтнуудыг хамруулан тус сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Сургалтаар Коронавируст халдвар (COVID-19)-ын сэргийлэлт, хяналт, эмнэл зүйн менежментийн талаарх эрүүл мэндийн ажилтнуудын мэдлэг, чадварыг бэхжүүлж, халдварын бэлэн байдал, хариу арга хэмжээнд орон нутгийн засаг захиргааны байгууллагууд, олон нийтийн оролцоог идэвхжүүлэхийг зорьж байна.
Эрүүл мэндийн Сайдын А/259 тоот тушаалаар батлагдсан хөтөлбөр, агуулгын хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү сургалт нь Коронавируст халдвар (COVID-19)-ын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, салбар дундын хамтын ажиллагаа, халдварын эрт илрүүлэг, эрэмбэлэн ангилалт, оношилгоо, эмчилгээ, хяналт, халдварын сэргийлэлт, хяналт гэсэн модулиудаас бүрдэж байгаа юм.
Сургалтыг Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын хөгжлийн агентлаг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын хүн амын сан, НҮБ-ын хүүхдийн сангийн техникийн болон санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
Онцлох мэдээ
Др Сокорро Эскаланте
Оксфордын Их Сургууль, AstraZeneca-ийн боловсруулсан COVID-19-ийн эсрэг AZD1222 (ChAdOx1-S [рекомбинант])...
Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ)...
Яаралтай горимоор хэрэглэх жагсаалтад орсон Pfizer–BioNTech #COVID19 вакцин BNT162b2-ийг ашиглах түр...
Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ) гаргасан...
Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт
Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт гэдэг нь хүн бүр эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран санхүүгийн...