Our work in Mongolia
News from the Mongolia office
All →“Эрүүл ирээдүйн төлөөх стратегийн хэлэлцүүлэг - Өөрчлөлтийн хөтөлбөр боловсруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг Монгол улсад зохион байгуулагдаж байна
Эрүүл мэндийн яам, Олон улсын ирээдүй судлалын сургууль, ДЭМБ-аас зохион байгуулж буй “Эрүүл ирээдүйн төлөөх стратегийн хэлэлцүүлэг - Өөрчлөлтийн хөтөлбөр боловсруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг 2 дахь өдрөө үргэлжилж байна. Оролцогчид өмнөх өдрийн хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэхийн зэрэгцээ эрүүл мэндийн салбарт тулгарах шинэ сорилт ба боломжуудыг тогтоох, ирээдүйд бий болох өөрчлөлтүүдээс анхаарал хандуулах шаардлагатай хувилбаруудыг боловсруулах, салбарын хамтын ирээдүйг төсөөлөх, эерэг өөрчлөлт ба эрсдлийг бууруулах аргачлалын дагуу ирээдүйгээс эргэн төлөвлөх зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Хэлэлцүүлгийн оролцогч ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Др Б.Буянтогтох хэлэхдээ “Бид Алсын хараа 2050-хүрээнд тодорхойлосон түвшинд хүрэх арга замын тодорхойлж байна. Дэлхий дахины хувьд болон манай улсын хувьд, цахим шилжилт, технологийн дэвшил нь эрүүл мэндийн системд эерэг өөрчлөлт авчирч, хөгжлийг түргэсгэгч хүчин зүйл болж байна. Манай улсын хүн амын тархай бутархай суурьшсан онцлогоос хамааран иргэдийн эрүүл мэндийн мэдээлэл авах боломж хязгаарлагдмал байгаа нь эрүүл мэндийн салбарын хөгжилд тулгарч буй сорилт бэрхшээлтүүдийн нэг юм.” хэмээлээ.
Мөн оролцогч “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийн мэргэжилтэн О.Бадрал хэлэхдээ “Байгал орчинд ээлтэй, хүн төвтэй эрүүл мэндийн системийг бий болгож, эрүүл мэндтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд эрүүл мэндийн яам болон бусад яамдууд олон салбарын хамтарсан нээлттэй мэргэжлийн зөвлөл байгуулж, тогтолцооны өөрчлөлт оруулах шаардлагатай байна” хэмээн онцлов.
Хэлэлцүүлэг сургалт 3 өдөр үргэлжилж, маргааш 11 сарын 23-нд өндөрлөнө.
Онцлох мэдээ
Др Сокорро Эскаланте
Оксфордын Их Сургууль, AstraZeneca-ийн боловсруулсан COVID-19-ийн эсрэг AZD1222 (ChAdOx1-S [рекомбинант])...
Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ)...
Яаралтай горимоор хэрэглэх жагсаалтад орсон Pfizer–BioNTech #COVID19 вакцин BNT162b2-ийг ашиглах түр...
Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ) гаргасан...
Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт
Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт гэдэг нь хүн бүр эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран санхүүгийн...