Our work in Mongolia

Our work in Mongolia

News from the Mongolia office

All →

“Ус, ариун цэвэр, эрүүл ахуй” салбар дундын зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдлаа

12-р сар 29, 2022, 02:32 ү.ө.

ДЭМБ-ын дэмжлэгтэйээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хүн амын усны хангамж, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах бодлого, төлөвлөгөө, хэрэгжилтийн талаар санал солилцох, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Ус, ариун цэвэр, эрүүл ахуй” салбар дундын зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Тус уулзалтад Эрүүл мэндийн яам, Барилга хот байгуулалтын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, НЭМҮТ, Усны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, АШУҮИС, ШУТИС, Нийслэлийн Байгаль орчны газар, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, WASH Action ТББ гэх мэт төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагуудын 30 гаруй төлөөлөгчид оролцов.

Уулзалтын үеэр эрүүл мэнд, барилга, хот байгуулалт, байгаль орчны салбараас хүн амын ус хангамж, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн асуудлуудын талаар баримталж буй бодлого, арга хэмжээ болон Монгол улсын хүн амын ундны чанарын судалгааны үр дүн, дүгнэлт, зөвлөмжийн талаар хэлэлцлээ.

Түүнчлэн ДЭМБ-ын Ус, ариун цэвэр, ахуйн стратеги, “Эрүүл мэндийн байгууллага дахь ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжийг сайжруулах нь - 2022” болон “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, хүрээлэн буй орчинд ээлтэй эрүүл мэндийн байгууллага - 2020” гарын авлагыг танилцуулав. Мөн НҮБ-ын Хүүхдийн Сангаас ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй чиглэлээр дэмжиж буй үйл ажиллагаа, ирэх 5 жилийн стратеги, төлөвлөгөө болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ундны ус, хөрсний хяналт шинжилгээний дүнг танилцууллаа.

 

Др Сокорро Эскаланте

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч

More News from WHO Western Pacific

Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ)...

Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ) гаргасан...

Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт гэдэг нь хүн бүр эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран санхүүгийн...