Our work in Mongolia

Our work in Mongolia

News from the Mongolia office

All →

Нянгийн тэсвэржилтийн асуудлаар салбар дундын анхдугаар зөвлөгөөн

11-р сар 29, 2019, 01:03 ү.ө.

11 ДҮГЭЭР САРЫН 21, УЛААНБААТАР – “Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд нянгийн тэсвэржилтийн асуудлаар анхдугаар үндэсний зөвлөгөөн зохион байгуулагдаж, эрүүл мэнд, хүнс, мал, амьтан, газар тариалангийн салбарын холбогдох байгууллага, агентлаг, яам, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Нянгийн тэсвэржилт нь дэлхийн бүх орнуудад тулгамдаж буй асуудал юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар 2018 онд 1,000 хүн амд өдөрт ноогдож буй 64.4 DDD эмийн хэмжээгээр Монгол улс антибиотикийн хэрэглээ хамгийн өндөртэй улс байсан. 2019 оны 10 дугаар сард ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 70 дугаар чуулганаар Номхон далайн баруун бүсэд нянгийн тэсвэржилттэй тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх үйл ажиллагааны хүрээг баталсан. Тиймээс цаашид хэрэгжүүлэх нэн шаардлагатай үйл ажиллагаа, салбар дундын хамтын ажиллагааны талаар санал солилцон, тодорхойлж, ДЭМБ-ын дэлхийн болон бүсийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулах зорилготой тус зөвлөгөөн нь тун цагаа олсон арга хэмжээ болсон юм.

Зөвлөгөөнөөр 100 гаруй оролцогчдын дунд нээлттэй харилцан яриа өрнөж, салбар дундын хооронд үр дүнтэй хамтын ажиллагаа байгуулах, хүчин чармайлтаа бодит ажил болгох, одоо буй бүтэц, тогтолцоог хэрхэн уялдуулан ажиллах талаар оролцогчид санал бодлоо идэвхтэй солилцоо. Анхдугаар зөвлөгөөнөөс салбар дундын хамтын ажиллагаа, зохицуулалтын талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, яам, агентлагуудад чиглэсэн зөвлөмж гарна.

 

Др Сокорро Эскаланте

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч

More News from WHO Western Pacific

Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ)...

Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ) гаргасан...

Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт гэдэг нь хүн бүр эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран санхүүгийн...