Our work in Mongolia
News from the Mongolia office
All →Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх шинэ сургагч багш нар төрлөө
11 ДҮГЭЭР САРЫН 18-20, УЛААНБААТАР - Сум дундын болон сумын эрүүл мэндийн төвийн эмч, эх баригч нарт зориулсан “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний дадлагажуулах сургалт” Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-ийн сургалтын баазад болж өнгөрлөө.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх Др Мари Хондагийн заавар, зөвлөмжийн дагуу үндэсний сургагч багш нар гурван өдрийн турш явуулсан тус сургалтын гол зорилго нь нярайн эрт үеийн тусламжийг жилдээ 50-иас дээш төрөлтийг удирдан явуулдаг сум дундын эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвд нэвтрүүлэх, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эх барихын эмч, эх баригч, нярайн эмч, сувилагч нарыг чадавхжуулах, улмаар сэргийлэх боломжтой нярайн эрт үеийн эндэгдэл, өвчлөлийг бууруулахад оршино.
Сургалтын үеэр оролцогч нар эрсдэлтэй болон бүх эх, нярайд үзүүлэх нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний талаар мэдлэг, мэдээлэлтэй болж, нярайг хуурайшуулах, эхтэй нь арьс арьсаар шүргэлцүүлэн тэврүүлэх, эхтэй тогтмол харилцаатай байх зэрэг олон үйлдэл, үйлчилгээний ач холбогдлыг олж мэдлээ.
Практикт суурилсан арга зүйн үр дүнд оролцогч нар онолын мэдлэгээс гадна төрөхийн өмнө болон дараах тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай ур чадварыг эзэмшиж, бүх үйлдлийг шаардлагын дагуу ягштал гүйцэтгэж сурсан юм. Өрөөний дулааны хэмийг шалгахаас эхлээд гараа угаах, нярайг хуурайшуулах, хөхөхөд бэлэн болсон шинжүүдийн талаар эхэд зөвлөгөө өгөх гээд бүх үйлдлийг оролцогч нар гардан гүйцэтгэсэн билээ. Түүнчлэн багш нар болон оролцогчдын дунд нээлттэй яриа, зөвшилцөл, асуулт хариулт өрнөж байсан нь харилцан суралцах боломжийг бүрдүүлсэн юм.
Онцлох мэдээ
Др Сокорро Эскаланте
Оксфордын Их Сургууль, AstraZeneca-ийн боловсруулсан COVID-19-ийн эсрэг AZD1222 (ChAdOx1-S [рекомбинант])...
Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ)...
Яаралтай горимоор хэрэглэх жагсаалтад орсон Pfizer–BioNTech #COVID19 вакцин BNT162b2-ийг ашиглах түр...
Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ) гаргасан...
Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт
Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт гэдэг нь хүн бүр эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран санхүүгийн...