Our work in Mongolia

Our work in Mongolia

News from the Mongolia office

All →

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ, ДЭМБ-ЫН МОНГОЛ УЛС ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨХ ШИЙДЭЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

12-р сар 26, 2023, 14:33 ү.х.
Эрүүл мэндийн яам, ДЭМБ хамтран "Эрүүл мэндийн төлөөх шийдэл" дугуй ширээний хэлэлцүүлгийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

Эрүүл мэндийн яам, ДЭМБ хамтран "Эрүүл мэндийн төлөөх шийдэл" дугуй ширээний хэлэлцүүлгийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

Уулзалтыг Эрүүл мэндийн Дэд Сайд, Др Сэрээнэнгийн Энхболд, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте нар нээсэн бөгөөд уулзалтанд эрүүл мэнд, байгаль орчин, аялал жуулчлал, барилга, хот байгуулалт, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, боловсрол, хөдөлмөр, нийгэм хамгааллын яамдуудын төлөөлөлүүд болон Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хот, суурины ус хангамж, ариут татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо, Стандарт хэмжил зүйн газар, Усны газар, Барилгын хөгжлийн төв, ДЭМБ, НҮБ-ХАБИТАТ, Нийслэлийн засаг даргын тамгын газрын харьяа байгууллагуудын дарга, мэргэжилтнүүд бүхий нийт 50 хүн оролцлоо.

“Эрүүл мэндийн төлөөх шийдэл” санаачилгын хүрээнд хүн амын эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хамгаалах зорилгоор хүний эрүүл мэндэд нөлөөлж буй хүрээлэн буй орчны эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, арилгахад чиглэсэсэн салбар дундын шуурхай арга хэмжээ авахыг уриалав.


“Эрүүл мэндийн шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг. 2023 оны 12 сарын 22. Гэрэл зургийг ДЭМБ-ын Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газар.

Эрүүл орчин, үүнд цэвэр агаар, аюулгүй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн  үйлчилгээ, химийн бодисын аюулгүй хэрэглээ, эрүүл, аюулгүй ажлын байр,  хөдөө аж ахуйн зохистой дадал, эрүүл мэндийг дэмжих хот, цацрагийн нөлөөллөөс хамгаалсан, уур амьсгалын ба байгалийн төрхийг хадгалсан орчин зэрэг нь хүн амын эрүүл, сайн сайхан байдлын суурь үндэс юм. 2016 оны тайлан мэдээгээр дэлхийн түвшинд хүн амын нас баралтын 24% нь хүрээлэн буй орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс шалтгаалдаг бөгөөд эдгээрээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Дэлхийн улс орнуудын адил Монгол улсад хүрээлэн буй орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл, түүнийг бууруулах нь нийгмийн эрүүл мэндийн асуудал хэвээр байна.

Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “Эрүүл мэндийн төлөөх шийдэл”-д хүрэх санаачилгын хүрээнд хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлтөөс хүн амын эрүүл мэнд, сайн сайхан байдалд үзүүлж буй сөрөг нөлөөллийг буруулах чиглэлээр бусад салбартай хамтран ажиллах юм. Энэхүү санаачилга нь эрүүл мэндийг тэргүүн эгнээнд тавьж, хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахад салбар дундын шуурхай арга хэмжээний нэгдмэл цэг юм.

Эрүүл мэндийн төлөөх шийдэл нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах, агаарын бохирдол, аюулгүй ундны ус, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн үйлчилгээний хүртээмжгүй байдал, стандартын бус орон байрны нөхцөл зэрэг асуудлаас үүдэлтэй нийгэм, эрүүл мэндэд учрах ачааллыг бууруулах, арилгахад чиглэсэн богино, дунд, урт хугацааны шийдлүүдийг боловсруулахад салбар хоорондын арга хэмжээг нэгтгэх болно.

Эрүүл мэндийн төлөөх шийдэл нь дараах хөтөлбөрүүд болон арга хэмжээг урагшлуулах болно:

  1. Бодлого, урт ба дунд хугацааны арга хэмжээг боловсруулахад чиглүүлэхийн тулд уур амьсгалын өөрчлөлт, орчны бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар нотолгоо бүрдүүлэхэд үндэсний түвшинд чадавхийг бэхжүүлэх
  2. Инновацийн төв байгуулж, Монгол Улсын онцлогт нийцсэн цэвэр эрчим хүч, орон байр, ус, ариун цэврийн байгууламжийн инноваци, технологи нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх чадавхийг бий болгох
  3. Уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны нөлөөллийг бууруулахад эрүүл мэндийн тогтолцооны чадавхийг сайжруулах (олон эх үүсвэр бүхий аюулын тандалт, зохицуулалт, стандартчилал, зонхилон тохиолдож буй өвчин, эрүүл мэндийн эрсдэлийн сэргийлэлт, хяналтын чадавхи)
  4. Эрүүл мэндийн төлөөх шийдлүүдийг нутагшуулах, хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг сайжруулах асуудлууд багтаж байгаа юм.

Хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүд: 

ЭМЯ
Т.Энхзул
ЭМЯ-ны Хэвлэл мэдээллийн ажилтан
Монгол улсын Эрүүл мэндийн яам  enkhzul.t@moh.gov.mn  

ДЭМБ-ын Монгол улс дахь Суурин төлөөлөгчийн газар

М. Уран-Өлзий
ДЭМБ – Монгол улс
uranulziim@who.int

 

Др Сокорро Эскаланте

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч

More News from WHO Western Pacific

Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ)...

Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ) гаргасан...

Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт гэдэг нь хүн бүр эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран санхүүгийн...