Our work in Mongolia

Our work in Mongolia

News from the Mongolia office

All →

БИЧИЛ БИЕТНИЙ ТЭСВЭРЖИЛТЭЭС СЭРГИЙЛЭХ САЛБАР ДУНДЫН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

11-р сар 24, 2022, 02:00 ү.ө.
“Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах дэлхийн 7 хоног”-ийг 11-р сарын 18-24 өдрүүдэд тэмдэглэж буйг тохиолдуулан НЭГ ЭРҮҮЛ МЭНД концепцийн хүрээнд Монгол улсын “Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх салбар дундын үйл ажиллагааны төлөвлөгөө 2022-2025” хэрэгжилтийг хангах салбар дундын орон тооны бус зөвлөлийн анхдугаар уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү салбар дундын зөвлөл нь хүн болон малын эрүүл мэндэд нөлөөлж буй эмэнд тэсвэртэй бичил биетнийг тандах, түүнтэй тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, нянгийн эсрэг эмийн хэрэглээг хянах, бичил биетний тэсвэржилтийн талаархи хүн ам болон хүн, малын эрүүл мэндийн салбарын ажилтны мэдлэг хандлагыг сайжруулж, зохистой хэрэглээг төлөвшүүлэх нэгдсэн зорилготой.

Тус уулзалтад Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Эм, эмнэлэгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, ХӨСҮТ, Мал эмнэлэгийн ерөнхий газар, Мал эмнэлэгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, ДЭМБ болон бусад байгууллагын 20 гаруй төлөөллүүд оролцож, хэлэлцүүлэг өрнүүллээ. Уулзалтаар салбар дундын төлөвлөгөөний дагуу холбогдох байгууллагуудын 2022 оны үйл ажиллагааны хэрэгжилтийг үнэлэн, 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлэлцлээ.

Уулзалтыг зохион байгуулагч Эм, эмнэлэгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас энэ онд хийхээр төлөвлөсөн ажлуудын хэрэгжилтийн талаар мэдээлж, ДЭМБ-ын аргачлалаар 2021 оны нянгийн эсргэ эмийн хэрэглээний судалгааны мэдээлэл бэлэн болж буйг онцлов. Мөн 2023 онд дотоодын бүх үйлдвэрт GMP шаардлага хангуулах үйл ажиллагаа эхлүүлж байгаагаа мэдээлэв.

Др Сокорро Эскаланте

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч

More News from WHO Western Pacific

Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ)...

Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ) гаргасан...

Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт гэдэг нь хүн бүр эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран санхүүгийн...