Our work in Mongolia

Our work in Mongolia

News from the Mongolia office

All →

Монгол улсын хоёр дахь удаагийн Хөндлөнгийн хамтарсан үнэлгээ нь тус улс нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлаас урьдчилан сэргийлэх, түүнийг илрүүлэх, хариу арга хэмжээ авах чадавхаа бэхжүүлэхэд ахиц дэвшил гарсаар байна гэж үнэллээ

11-р сар 27, 2023, 07:39 ү.ө.
Монгол улсын засгийн газар нь ДЭМБ-тай хамтран Олон улсын эрүүл мэндийн дүрмийн үндсэн чадавхыг үнэлэх Хөндлөнгийн хамтарсан үнэлгээг 2023 оны 11-р сарын 17-24-ний өдрүүдэд хоёр дох удаагаа зохион байгуулсан. Анхны Хөндлөнгийн хамтарсан үнэлгээг 2017 онд зохион байгуулсан бөгөөд тус үнэлгээнд тулгуурлан үндэсний эрүүл мэндийн аюулгүй байдал, бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхыг сайжруулсаар ирсэн.

Монгол улсын засгийн газар нь ДЭМБ-тай хамтран Олон улсын эрүүл мэндийн дүрмийн үндсэн чадавхыг үнэлэх Хөндлөнгийн хамтарсан үнэлгээг 2023 оны 11-р сарын 17-24-ний өдрүүдэд хоёр дох удаагаа зохион байгуулсан. Анхны Хөндлөнгийн хамтарсан үнэлгээг 2017 онд зохион байгуулсан бөгөөд тус үнэлгээнд тулгуурлан үндэсний эрүүл мэндийн аюулгүй байдал, бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхыг сайжруулсаар ирсэн.  

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цартахал нь Монгол улсын эрүүл мэндийн аюулгүй байдлын тогтолцоонд томоохон сорилт учруулсан. Энэхүү хоёр дох Хөндлөнгийн хамтарсан үнэлгээ нь цар тахлын сургамж дээр анхаарсан бөгөөд тус үнэлгээгээр дамжуулан Монгол улс нь Эрүүл мэндийн аюулгүй байдлын үндэсний арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, тус төлөвлөгөөнд төр засгийн уялдаа холбоо, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлаас урьдчилан сэргийлэх олон аюулд суурилсан аргачлал, бэлэн байдал, бэлтгэл, хариу арга хэмжээ, тэсвэртэй байдал гэх мэт асуудлыг тусгах юм.

Хөндлөнгийн хамтарсан үнэлгээ нь гишүүн улс орнуудын нийгмийн эрүүл мэндийн эрсдэлийг цаг тухайд нь илрүүлэх, баталгаажуулах, хариу хариу арга хэмжээ авах Олон улсын эрүүл мэндийн дүрмийн үндсэн чадавхыг үнэлэх, бэхжүүлэх, хадгалах, бэхжүүлэхэд чиглэсэн нэгдсэн аргачлал юм.


Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Содномын Чинзориг Хөндлөнгийн хамтарсан үнэлгээний багийнхантай. 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр. Гэрэл зургийг ДЭМБ-ийн Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газар.

Хөндлөнгийн хамтарсан үнэлгээний ач холбогдлыг Эрүүл мэндийн сайд С. Чинзориг өндрөөр үнэлж “Анхны Хөндлөнгийн хамтарсан үнэлгээний үр дүнд үндэслэн сэргэж буй халдварт өвчний болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын арга хэмжээний төлөвлөлтийг шинэчлэн, сайжруулсан нь Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цартахлын  хариу арга хэмжээг зохион байгуулахад ихээхэн тусласан. Урьдчилан сэргийллийн арга хэмжээг эрт авснаар бид олон хүний амь насыг хамгаалж, эрүүл мэндийн тогтолцооны тогтвортой ажиллагааг хангаж, ахмад настан, эрүүл мэндийн ажилтан, архаг хууч өвчтэй иргэд гэх мэт өндөр эрсдэлтэй бүлгийг вакцинжуулалтад амжилттай хамруулсан” гэж хэлсэн.


2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хөндлөнгийн хамтарсан үнэлгээний баг Улсын Онцгой комиссын ажлын алба, Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны төлөөлөлтэй уулзалт хийв. Гэрэл зургийг ДЭМБ-ийн Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газар

Саяхан зохион байгуулагдсан Хөндлөнгийн хамтарсан үнэлгээнд эрүүл мэндийн аюулгүй байдлын 19 техникийн чиглэлийг үнэлж, үндэсний болон олон улсын мэргэжилтнүүд хамтран ажиллан бэхжүүлэх шаардлагатай чадавхыг тодорхойлсон. Үнэлгээний багийг эрүүл мэндийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд болох Др. Бабатундэ Оловокурэ (ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Онцгой байдал хариуцсан захирал) ба Др. Жорж Пинто Ферейра (НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын хүнсний аюулгүй байдлын мэргэжилтэн) ахлан ажилласан. Тус баг нь Монгол улсын Эрүүл мэндийн сайд С. Чинзориг, засгийн газрын бусад төлөөлөл, ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүдтэй хамтран ажилласан.

2023 оны 11-р сарын 24-ний өдөр "Яамд, агентлагууд, олон салбарын оролцогч талууд, түншүүдэд зориулсан санал хүсэлт, хаалтын хуралдаан"-ын үеэр Др Бабатундэ Оловокүрийн дараагийн алхмуудын талаар танилцуулав. Гэрэл зургийг ДЭМБ-ийн Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газар

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Онцгой байдал хариуцсан захирал мөн үнэлгээний багийн хамтран ахлагч Др. Бабатундэ Оловокурэ ийн хэлсэн: “Энэхүү үнэлгээг үр дүнтэй зохион байгуулахад Монгол улсын яамд, агентлагууд уялдаа холбоо сайтай хамтран ажилласан бөгөөд энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан саяхан батлагдсан Ази номхон далайн Эрүүл мэндийн аюулгүй байдлын хүрээний чиглэлтэй уялдан улам тэсвэртэй эрүүл мэндийн аюулгүй байдлын тогтолцоо бүрдүүлэх боломжтой байна. Энэхүү хүрээ нь гишүүн улс орнуудад ОУЭМД (2005)-д заасан үндсэн чадавхыг бүхэлдээ хангасан эрүүл мэндийн аюулгүй байдлын цогц тогтолцоог хэрхэн хөгжүүлэх талаар чиглүүлэх бөгөөд Нэг эрүүл мэндийн зарчимд тулгуурлан нийгмийн эрүүл мэндийн ирээдүйн аюул эрсдэлд хэрхэн тэсвэртэй хару арга хэмжээ авахыг чиглүүлэх юм”.


2023 оны 11-р сарын 21-нд ОУХМ-ийн үндсэн чадавхийн техникийн чиглэлээр үндэсний болон олон улсын багуудын хамтарсан хэлэлцүүлэг. Гэрэл зургийг ДЭМБ-ийн Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газар 

Монгол улсын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах салбар хоорондын хамтын ажиллагааны боломж

Хөндлөнгийн хамтарсан үнэлгээ нь Монгол улсын засгийн газарт тэсвэртэй эрүүл мэндийн аюулгүй байдлын тогтолцоог бүрдүүлэх, нийгмийн эрүүл мэндийн онц байдал болон дэгдэлтэд үр дүнтэй хариу арга хэмжээ авах салбар хоорондын хамтын ажиллагааг бүрдүүлэхэд шаардлагатай арга хэмжээний талаар гурван томоохон зөвлөмж хүргэсэн бөгөөд тус зөвлөмжийг хэрэгжүүлснээр Монгол улсын эрүүл мэндийн аюулгүй байдлыг салбар хоорондын хамтын ажиллагаагаар дамжуулан бэхжүүлэх боломжтой гэж үзсэн.

  1. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үндэсний хэмжээний үнэлгээнүүдийн зөвлөмжийг хэрэгжүүлэх салбар хоорондын хороог байгуулах.
  2. Монгол улсын Нэг эрүүл мэндийн зарчмаар ажиллах шаардлагатай хүрээг тодорхойлж, өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, үйл ажиллагааны цогц төлөвлөгөө боловсруулах.
  3. Санхүүжилттэй, эрсдэлд суурилсан үндэсний эрүүл мэндийн аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх.


2023 оны 11-р сарын 24-нд яамд, агентлагууд, олон салбарын оролцогч талууд, түншүүдэд зориулсан санал хүсэлт, хаалтын хуралдаан. Гэрэл зургийг ДЭМБ-ийн Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газар

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др. Сокоро Эскаланте Монгол улсын эрүүл мэндийн аюулгүй байдлын тогтолцоо бэхэжсэнийг үнэлж, тус чадавхыг хөгжүүлэх нь Алсын хараа 2050 урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэхэд өндөр ач холбогдолтой болохыг онцолсон: “Монгол улс нь коронавирсут халдвар (КОВИД-19) цар тахалд маш үр дүнтэй арга хэмжээ авсан ч бусад гишүүн улстай мөн адил эрүүл мэндийн аюулгүй байдлын тогтолцоо нь коронавирсут халдвар (КОВИД-19) хэмээх томоохон сорилттой нүүр тулгарсан. Тус цар тахлын сургамжийг үнэлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээний тогтолцоогоо үргэлжлүүлэн хөгжүүлэхэд Хөндлөнгийн хамтарсан үнэлгээ нь цагаа олж зохион байгуулагдаж байгаа юм.” 

Монгол улс нь Хөндлөнгийн хамтарсан үнэлгээнд эхлэн хамрагдсан орнуудын нэг бөгөөд, хамтарсан үнэлгээнд тогтмол хамрагдаж, ОУЭМД (2005)-ийн хэрэгжилтийг жил бүр үнэлж, Сэргэж буй халдварт өвчин, нийгмийн эрүүл мэндийн онц байдлын үндэсний төлөвлөгөөг тухай бүр шинэчилж, дасгал сургуулилалт, хариу арга хэмжээний дараах үнэлгээг тогтмол зохион байгуулж эрүүл мэндийн аюулгүй байдлаа хангахад онцгой анхаарсаар ирсэн. Үүний үр дүнд Монгол улс нь ОУЭМД (2005)-ийн дагуу хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж, эрүүл мэндийн аюулгүй байдлын тогтолцоо чадавхаа бэхжүүлсээр байна.

Хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүд:
ЭМЯ
Т.Энхзул
ЭМЯ-ны Хэвлэл мэдээллийн ажилтан
Монгол улсын Эрүүл мэндийн яам 
enkhzul.t@moh.gov.mn  

Монгол улс дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газар
М. Уран-Өлзий
ДЭМБ – Монгол улс
uranulziim@who.int

 

Др Сокорро Эскаланте

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч

More News from WHO Western Pacific

Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ)...

Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ) гаргасан...

Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт гэдэг нь хүн бүр эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран санхүүгийн...