
Our work in Mongolia
News from the Mongolia office
All →Монгол Улсад зоонозын халдварт өвчний хариу арга хэмжээг бэхжүүлэх нь
Эрүүл мэндийн Сайд Т. Мөнхсайханы удирдлага дор Эрүүл мэндийн яам (ЭМЯ), Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ) хамтран аймаг, нийслэлийн зоонозын төвүүдийн төлөөллийг оролцуулан “Зоонозын өвчний тэргүүлэх чиглэлийг тодорхойлох нь” сэдэвт бүтэн өдрийн хэлэлцүүлгийг 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь эрүүл мэндийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, зоонозын өвчлөлөөс үүдэлтэй өсөн нэмэгдэж буй эрсдэлд хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй хүчин чармайлтын нэг хэсэг юм.
Дэлхий дахинд мэдэгдэж буй 200 гаруй зоонозын өвчнөөс 30 гаруй нь Монгол Улсад бүртгэгдсэн бөгөөд хүн, мал, зэрлэг амьтан болон байгаль орчны хоорондын харилцан үйлчлэл нэмэгдэж буй нь шинэ болон сэргэж буй халдварт өвчний эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Энэхүү хэлэлцүүлгийн гол зорилго нь зоонозын өвчний тэргүүлэх чиглэлийг бүс нутгийн түвшинд тодорхойлох, энэхүү тэргүүлэх чиглэл нь тандалт ба лабораторийн чадавхыг бүсчлэн бэхжүүлэх, цаашлаад Цар тахлын сангийн дэмжлэг болон нөөцийг үр дүнтэй хуваарилах чиглүүлэх суурь болох юм.
Эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах өндөр гүйцэтгэлтэй тогтолцоог бэхжүүлснээр ДЭМБ-ын 2024-2028 он хүртэлх улс орнуудын хамтын ажиллагааны стратегид тусгасан алсын хараанд хүрэхэд чухал үүрэгтэй. Түүнчлэн эрүүл мэндийн ноцтой байдлын үед урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах хүчирхэг системийг бий болгоно. ДЭМБ нь Олон Улсын Эрүүл Мэндийн Дүрэм (ОУЭМД)-ийг хэрэгжүүлэх, ялангуяа тандалт судалгааг сайжруулах, нийгмийн эрүүл мэндэд учирч буй аюул заналыг шуурхай илрүүлэхэд Монгол Улсад дэмжлэг үзүүлсээр байна.
ОУЭМД-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын суурь чадавхын хоёр дахь удаагийн Хөндлөнгийн Хамтарсан Үнэлгээгээр зоонозын өвчний хяналтыг сайжруулах чиглэлээр дараах зөвлөмжийг өгсөн. Үүнд:
- Хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлж, зоонозын өвчний хяналтыг нэн тэргүүний чиглэл болгох;
- “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалын хүрээнд зэрлэг амьтдын тандалтыг өргөжүүлэх;
- Одоо байгаа зоонозын өвчний мэдээллийн санг цахимжуулж, орон зайн тандалт болон өгөгдлийн ашиглалтыг сайжруулах;
- Дэгдэлтийг илрүүлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр тогтмол сургалт явуулж, орон нутгийн лабораториудын оношилгооны чадавхыг бэхжүүлэх.
Өнөөдрийн хэлэлцүүлэг нь эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлэхэд шууд дэмжлэг үзүүлж байгаа юм. ДЭМБ нь ЭМЯ-ны удирдлага дор Цар тахлын сангийн дэмжлэгийн хүрээнд цаашид ЗӨСҮТ-ийг тууштай дэмжиж, Монгол Улсад бат бөх, тогтвортой, уян хатан нийтийн эрүүл мэндийн тогтолцоог бий болгоход үргэлжлүүлэн хамтран ажиллах болно.
Онцлох мэдээ


Др Сокорро Эскаланте
Оксфордын Их Сургууль, AstraZeneca-ийн боловсруулсан COVID-19-ийн эсрэг AZD1222 (ChAdOx1-S [рекомбинант])...
Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ)...
Яаралтай горимоор хэрэглэх жагсаалтад орсон Pfizer–BioNTech #COVID19 вакцин BNT162b2-ийг ашиглах түр...
Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ) гаргасан...
/primary-health-care.tmb-144v.jpg?Culture=en&sfvrsn=111491b9_2)
Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт
Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт гэдэг нь хүн бүр эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран санхүүгийн...