Our work in Mongolia
News from the Mongolia office
All →Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног
Нянгийн тэсвэржилтийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, тархалтыг бууруулахад чиглэсэн “Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног”-ийг 2015 оноос хойш тэмдэглэж ирсэн. Энэ жил 11 дүгээр сарын 18-24-ны өдрүүдэд тохиож буй тус 7 хоногийн аянаар эрүүл мэнд, хүнс, мал, амьтан, газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулдаг холбогдох байгууллагуудын дунд идэвхтэй хамтын ажиллагаа өрнөж, эрүүл мэндийн ажилтан, эм зүйч, малчид болон олон нийтэд зориулсан олон хамтарсан үйл ажиллагааг зохион байгууллаа.
7 хоногийн аян 11 дүгээр сарын 18-ны өдөр Эрүүл мэндийн яам /ЭМЯ/, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Мал эмнэлгийн ерөнхий газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /НҮБ-ын ХХААБ/ төлөөллүүдийн хамтарсан хэвлэлийн бага хурлаар эхлэв. ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др. Сергей Диордица “Өнөөдөр, хэрвээ бид яг одоо арга хэмжээ авч, ирээдүйдээ эзэн нь болохгүй бол нянгийн тэсвэржилт улам их асуудлыг авчирна” хэмээн нянгийн тэсвэржилтийн асуудалд хүн бүрийн үүрэг оролцоо, салбар дундын хамтын ажиллагаа чухал болохыг онцолж хэллээ.
11 дүгээр сарын 21-ний өдөр нянгийн тэсвэржилтийн асуудлаар цаашид хэрэгжүүлэх нэн шаардлагатай үйл ажиллагаа, салбар дундын хамтын ажиллагааны талаар санал солилцох, ДЭМБ, НҮБ-ын ХХААБ, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, яам, агентлагуудад чиглэсэн зөвлөмж гаргах зорилготой эрүүл мэнд, хүнс, мал, амьтан, газар тариалангийн салбар дундын анхдугаар үндэсний зөвлөгөөн зохион байгуулагдсан. Хүчин чармайлтыг бодит ажил болгох, одоо буй бүтэц, тогтолцоог бэхжүүлж уялдуулан ажиллах нь чухал болохыг оролцогчид дуу нэгтэйгээр тодорхойлсон юм.
11 дүгээр сарын 19-ний өдөр нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн мэргэжилтнүүдэд зориулсан “Нянгийн тэсвэржилтэд эм зүйчдийн үүрэг оролцоо” сургалт зохион байгуулагдав. 11 дүгээр сарын 21- 22 –ны өдрүүдэд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Өрхийн эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүдэд зориулсан танхимын сургалт, орон нутгийн өрхийн эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүдэд зориулан онлайн сургалт явууллаа. Мөн Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нянгийн тэсвэржилтийн талаарх судалгаа шинжилгээ, орчин үеийн чиг хандлага, нянгийн 3D загваруудыг үзүүлсэн олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх зорилготой үзэсгэлэн аяны турш бүх хүнд нээлттэй байлаа.
Олон нийтийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх сурталчилгааны ажлууд, антибиотикийг хэтрүүлэн эсвэл дутуу хэрэглэхийн үр дагаврын талаар видео, постер, ярилцлага, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө гэх мэт сурталчилгааны ажлууд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр аяны турш явагдлаа.
Аяны хүрээнд зохион байгуулагдсан бүх арга хэмжээний зохион байгуулагчид болон оролцогчид “Гинжин хэлхээ” үүсгэн зураг татуулж, нянгийн тэсвэржилтийн тархалтыг зогсооход антибиотикийг хэтрүүлэн эсвэл дутуу хэрэглэхгүй байхад хүн бүрийг үүрэг оролцоотой байхыг уриаллаа.
Онцлох мэдээ
Др Сокорро Эскаланте
Оксфордын Их Сургууль, AstraZeneca-ийн боловсруулсан COVID-19-ийн эсрэг AZD1222 (ChAdOx1-S [рекомбинант])...
Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ)...
Яаралтай горимоор хэрэглэх жагсаалтад орсон Pfizer–BioNTech #COVID19 вакцин BNT162b2-ийг ашиглах түр...
Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ) гаргасан...
Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт
Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт гэдэг нь хүн бүр эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран санхүүгийн...