Our work in Mongolia
News from the Mongolia office
All →Монгол Улс ХБӨ, осол гэмтлийн эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг тогтоох СТЕПС судалгааг 4 дэх удаагаа явууллаа
Зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчин (ХБӨ) нь Монгол Улсын хүн амын дунд сүүлийн 20 гаруй жил зонхилж, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. ХБӨ-өөс урьдчилан сэргийлэх, хянах асуудлаар НҮБ-ын агентлагуудын хамтарсан баг 2015-2016 онд хийсэн үнэлгээгээр Монгол Улсын хүн амын нас баралтын 77%-ийг ХБӨ эзэлж, эрүүл мэндийн салбарын төсвийн 70 гаруй хувийг өвчлөлийн архагшсан, хожуу шатанд, өртөг өндөртэй оношилгоо, эмчилгээнд зарцуулж байгааг тогтоосон юм.
ХБӨ-өөс урьдчилан сэргийлж, эрт үед нь илрүүлж эмчлэх боломжтой бөгөөд ХБӨ үүсэхэд нөлөөлөх түгээмэл эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын талаарх мэдээллийг анхдагч эх сурвалж болох СТЕПС буюу үндэсний тандалтын шаталсан судалгаагаар цуглуулдаг. Уг судалгааг Монгол Улс 2019 онд 4 дэх удаагаа ДЭМБ-ын шинэчилсэн аргачлал (2017)-ын дагуу ДЭМБ-ын санхүү, техникийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймагт, нийт 6,654 хүнийг хамруулан зохион байгуулав. Судалгааны тайланг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод боллоо.
Судалгааны тайланг хүлээлгэн өгөх үйл ажиллагааны үеэр ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др Сергей Диордица Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-ны манлайллыг сайшаан, судалгааг амжилттай гүйцэтгэсэнд баяр хүргээд, “Засгийн газар энэхүү судалгаанд зориулан Эрүүл мэндийг дэмжих сангаараа дамжуулан санхүүжилт гаргасан явдал нь Засгийн газраас судалгаа, шинжилгээнд ач холбогдол өгч байгаагийн, ялангуяа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн манлайллын тод илрэл гэж үзэж байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв үндэсний хэмжээний томоохон судалгаа, шинжилгээний ажлыг гүйцэтгэн явуулах чадавхтай, туршлагатай институт гэдгээ энэ судалгааг 4 дэх удаагаа амжилттай зохион байгуулснаараа харууллаа. Энэхүү судалгаагаар ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг үндэсний хэмжээнд тогтоосноор ХБӨ-с урьдчилан сэргийлэх, хянах гол үзүүлэлтийн талаар баттай нотолгоо бий болгож, энэ чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээндээ үнэлэлт дүгнэлт өгч, үр дүнг сайжруулахад ихээхэн тустай гэдэгт би итгэлтэй байна” хэмээлээ.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл СТЕПС судалгааг Монгол Улсад 2005 оноос хойш 4-5 жилийн давтамжтайгаар амжилттай гүйцэтгэж байгаа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамт олон, дөрвөн удаагийн судалгааг явуулахад мэргэжил арга зүйн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад талархал илэрхийлээд, хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болох халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, энэ удаагийн судалгааны үр дүнд чиглэсэн бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэх, улсын төсөвт судалгаа шинжилгээ явуулах, бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв санхүүг суулгах чиглэлээр ажиллана хэмээв.
Энэ удаагийн судалгааны ажил олон онцлог талтай. Судалгааны мэдээллийг нарийвчлан, үр дүнг анх удаа бүс нутгаар харьцуулан гаргаж, ДЭМБ-ын “eSTEPS” программын орчинд өөрийн орны онцлогтоо тохируулан мэдээллийн санг үүсгэсэн. Мөн судалгааны ажлын нийт зардлын 70 гаруй хувийг анх удаа Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл мэндийг дэмжих сан”-аар дамжуулан санхүүжүүлсэн юм.
ДЭМБ-аас СТЕПС судалгааг 4-5 жил тутамд давтан явуулахыг улс орнуудад зөвлөдөг. Зөвлөмжийн дагуу Монгол улс судалгааг 2005, 2009 онуудад ДЭМБ-ын мэргэжил арга зүй, санхүүгийн дэмжлэгтэйгээр, 2013 онд ДЭМБ, Монголын Мянганы сорилтын сангийн дэмжлэгтэйгээр тус тус зохион байгуулав.
Онцлох мэдээ
Др Сокорро Эскаланте
Оксфордын Их Сургууль, AstraZeneca-ийн боловсруулсан COVID-19-ийн эсрэг AZD1222 (ChAdOx1-S [рекомбинант])...
Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ)...
Яаралтай горимоор хэрэглэх жагсаалтад орсон Pfizer–BioNTech #COVID19 вакцин BNT162b2-ийг ашиглах түр...
Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ) гаргасан...
Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт
Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт гэдэг нь хүн бүр эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран санхүүгийн...