Our work in Mongolia

Our work in Mongolia

News from the Mongolia office

All →

ДОХ-ын эмчилгээ, үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй олон нийтийн оролцоог тэмдэглэж байна

11-р сар 30, 2019, 03:43 ү.ө.
2019 оны 11 дүгээр сарын 29, Улаанбаатар – Жил бүр 12 дугаар сарын 1-ний өдөр тохиодог Дэлхий нийтээр ХДХВ, ДОХ-ын асуудалд хандуулах өдрийг угтан Эрүүл мэндийн яам, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төв, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл, Залуус Эрүүл Мэнд Төв ТББ-ын төлөөллүүд ХДХВ-ийн шинжилгээ, эмчилгээ, тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд олон нийтийг манлайлан оролцохыг уриалах зорилгоор хамтарсан хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

2019 оны 11 дүгээр сарын 29, Улаанбаатар – Жил бүр 12 дугаар сарын 1-ний өдөр тохиодог Дэлхий нийтээр ХДХВ, ДОХ-ын асуудалд хандуулах өдрийг угтан Эрүүл мэндийн яам, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төв, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл, Залуус Эрүүл Мэнд Төв ТББ-ын төлөөллүүд ХДХВ-ийн шинжилгээ, эмчилгээ, тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд олон нийтийг манлайлан оролцохыг уриалах зорилгоор хамтарсан хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Энэ жил 31 дэх ой нь болж буй тус өдрийг ХДХВ-ийн эмчилгээ, үйлчилгээ болон нийт хүн амын эрүүл мэндийг хамгаалахад олон нийтийн оруулдаг хувь нэмрийг онцлон “Өөрчлөлтийг та бид хийнэ” уриан дор тэмдэглэж байна. Эмч, эрүүл мэндийн ажилтнууд, эрүүл мэндийн салбарын бодлого боловсруулагч нартай мөр зэрэгцэн ажиллаж байгаа  хүний эрхийг дэмжигч, үе тэнгийн сургагч нар, идэвхтнүүд, зөвлөгөө өгөгч нар, газар дээр нь шинжилгээ хийгч нар, өвчтөнүүд, эмчилгээг зааврыг дагуу ууж хэрэглэхэд дэмжлэг үзүүлж байгаа хүмүүс гээд олон нийтийн тусламж дэмжлэгтэйгээр өнгөрсөн жилүүдэд ХДХВ-ийн эмчилгээнд гайхалтай ахиц дэвшил гарсан. 2018 оны эцсийн байдлаар дэлхий даяар ДОХ-ын халдвартай 37,9 сая хүн байснаас 79%-ийг шинжилгээнд, 62%-ийг эмчилгээнд хамруулж, 53%-д нь вирус дарангуйлсан буюу бусдад халдвар тараах эрсдэлгүй болсон байна.

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др. Сергей Диордица ХДХВ-ийн халдвар/ДОХ-ын өвчлөлийг зогсоох, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болон бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг сайжруулахад тохирох шийдлийг гаргахад оруулж байгаа олон нийтийн салшгүй үүрэг оролцоог тодотгон, “2030 он гэхэд ХДХВ/ДОХ-ыг устгахаас гадна бүх нийтийн эрүүл мэндийн хамралтын дэлхийн зорилтод хүрэх хүчин чармайлтыг нэмэгдүүлэх боломжийг олон нийтэд суурилсан арга зам олгож байна” хэмээн хэллээ.
Бүх хүнд хүртээмжтэй эрүүл мэндийн хамралтад хүрэхэд олон нийтийн гүйцэтгэх үүрэг чухал болохыг НҮБ-ын Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтын тунхаглал, 2019 онд НҮБ-ын гишүүн орнуудын баталсан “Бүх нийтийн эрүүл амьдрал болон сайн сайхны Дэлхийн төлөвлөгөө”-нд хүлээн зөвшөөрөн, тусгажээ.

Дэлхий нийтээр ХДХВ, ДОХ-ын асуудалд хандуулах өдрийг угтан 11 дүгээр сарын турш шийдвэр гаргагч, өвчтөн, эрүүл мэндийн ажилтнууд, их сургуулийн оюутан залуус, зорилтот бүлгүүд болон нийт хүн амд  чиглэсэн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх уулзалт, сургалт зэрэг үйл ажиллагааг нийслэл болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулсан. Түүнчлэн зорилтот бүлгийг үнэ төлбөргүй ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулж, урьдчилан сэргийлэх тухай сургалт, сурталчилгааны мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээн ажиллаж байна.


Др Сокорро Эскаланте

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч

More News from WHO Western Pacific

Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ)...

Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ) гаргасан...

Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт гэдэг нь хүн бүр эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран санхүүгийн...