Our work in Mongolia
News from the Mongolia office
All →Монгол Улс "Эрүүл мэндийнхээ төлөө - Алхангаа ярилцъя" арга хэмжээнд нэгдлээ
Идэвхтэй хөдөлгөөн, алхалтын ач холбогдлын талаар олон нийтэд сурталчлах зорилгоор Walk the Talk үйл ажиллагааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санаачлан, 2018 оноос дэлхийн улс орнуудад зохион байгуулж байна. Тус үйл ажиллагааг "Эрүүл мэндийнхээ төлөө - Алхангаа ярилцъя" уриан дор 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран Монгол улс даяар зохион байгуулж, Улаанбаатар хот, 21 аймгийн 7,500 орчим хүн 86.3 км газар алхаж, нэг өдрийг идэвхтэй өнгөрүүллээ.
Улаанбаатар хотод зохион байгуулагдсан өдөрлөгт МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др. Сергей Диордица болон төрийн, төрийн бус, олон улсын байгууллагын төлөөлөл, алхалтын клубын гишүүд оролцсон юм. Түүнчлэн оролцогчдод урам өгч, олон нийтэд алхалтын ач холбогдлыг сурталчлахаар Монгол улсын хилийг явган тойрч, 1 жил 12 хоногт 10200км зам туулсан МУ-ын спортын мастер В.Дамдинсүрэн гуай хүрэлцэн ирсэн билээ.
Дэлхий дахинд хүн амын нас баралтын 4 дэх эрсдэлт хүчин зүйл нь хөдөлгөөний хомсдол юм. Тиймээс ДЭМБ-ын гишүүн орнууд 2030 он гэхэд хөдөлгөөний хомсдлыг 15 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна. Зүрх судасны өвчин, харвалт, чихрийн шижин, хорт хавдар, сэтгэл санааны гутрал зэрэг халдварт бус өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд хүн бүр хувьдаа хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээ бол дасгал хөдөлгөөн юм. 18-64 насны хүмүүс өдөрт 30 минут, хүүхэд, өсвөр үеийнхэн 60 минутын хугацаатай идэвхтэй хөдөлгөөн хийх эсвэл өдөрт 6,000-10,000 алхам алхахыг зөвлөж байна.
Онцлох мэдээ
Др Сокорро Эскаланте
Оксфордын Их Сургууль, AstraZeneca-ийн боловсруулсан COVID-19-ийн эсрэг AZD1222 (ChAdOx1-S [рекомбинант])...
Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ)...
Яаралтай горимоор хэрэглэх жагсаалтад орсон Pfizer–BioNTech #COVID19 вакцин BNT162b2-ийг ашиглах түр...
Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ) гаргасан...
Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт
Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт гэдэг нь хүн бүр эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран санхүүгийн...