Our work in Mongolia

Our work in Mongolia

News from the Mongolia office

All →

COVID-19 ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ МОНГОЛ УЛСЫН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ” ТӨСӨЛ “ӨРХ, СУМ, ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ҮЗҮҮЛЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭН ШААРДЛАГАТАЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ” СУРГАЛТ БА МОБАЙЛ ТЕХНОЛОГИЙН БАГЦ ГАРДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

11-р сар 1, 2022, 01:48 ү.ө.
ДЭМБ ба Европын Холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Ковид-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” (#MCCR) төслийн хүрээнд “Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээ” сургалт 2022 оны 10-р сарын 26-28-ны өдрүүдэд Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургууль дээр зохион байгуулагдлаа.

ДЭМБ ба Европын Холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Ковид-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” (#MCCR) төслийн хүрээнд “Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээ” сургалт 2022 оны 10-р сарын 26-28-ны өдрүүдэд Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургууль дээр зохион байгуулагдлаа. Сургалтыг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Халдварт Өвчин Судлалын төв хамтран зохион байгуулав. Сургалтын зорилго нь  сумын эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудын “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг баримтлан, хүн-төвтэй эрүүл мэндийн анхан шатны цогц тусламж үйлчилгээ үзүүлэх мэдлэг, чадвар, хандлагыг дээшлүүлэх юм. Сургалтад Ховд, Завхан аймгийн 19 сумын эрүүл мэндийн төвийн болон аймгийн ЭМГ-ын нийт 40 гаруй эмч, эрүүл мэндийн ажилтнууд хамрагдлаа.

Мөн  эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, ялангуяа явуулын тусламж, үйлчилгээг дэмжих буюу мобайл ЭХО, мобайл зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, даралтны аппарат, Samsung Tablet, Apple iPad, зөөврийн компьютер, зөөврийн цэнэглэгч, цүнхээс бүрдсэн мобайл технологийн багцийг Ховд, Завхан аймгийн сумдын эрүүл мэндийн төвүүдэд хүлээлгэн өглөө. Дээрх тоног төхөөрөмжүүдийг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах зорилгоор “Ковид-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” төслийн хүрээнд Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр худалдан авсан юм.

“Ковид-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” төслийн тухай

Европын холбоо ба ДЭМБ-ын санхүүгийн болон техник аргазүйн дэмжлэгтэйгээр Монгол улсын Эрүүл мэндийн яамтай хамтран хэрэгжүүлж буй “Ковид-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” төсөл 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн өдгөө гурван дахь жилдээ амжилттай үргэлжилж байна. Тус төсөл нь COVID-19-ийн тархалт, үр нөлөөг хянах, урьдчилан сэргийлэх үндэсний эрүүл мэндийн тогтолцооны чадавхийг бэхжүүлэх; үндэсний болон дэд түвшинд лабораторийн чадавхийг бэхжүүлэх; халдвар нийтэд өргөн тархсан болон хөл хорионы үед зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдал, чанарыг хангах зэрэг үндсэн 3 хэсгээс бүрдэж байна.

 

Др Сокорро Эскаланте

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч

More News from WHO Western Pacific

Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ)...

Энэхүү түр удирдамжийг 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс (SAGE-ДШСЗ) гаргасан...

Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт гэдэг нь хүн бүр эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран санхүүгийн...