Монгол Улс дэлхий дахинд хамгийн аюултай халдварт өвчин болох сүрьеэ өвчнийг устгах талаар шийдвэртэй алхам хийж байна

24 March 2025
News release

Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 24-нд тэмдэглэдэг . Дэлхий дахинд хамгийн аюултай халдварт өвчин болох сүрьеэгээр олон сая хүн өвчилж , эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн ноцтой үр дагаварт хүргэсээр байна. Зөвхөн 2023 онд дэлхий дахинд ойролцоогоор 10.8 сая хүн сүрьеэ өвчнөөр өвчилж, 1.25 сая хүн сүрьеэгийн улмаас нас барж байна. Эдгээр тохиолдлын 17 хувийг Номхон далайн баруун бүс (НДББ), тэр дундаа Монгол Улс эзэлж байна.

Монгол улс дахь сүрьеэгийн сорилт бэрхшээлүүд

Монгол Улс сүрьеэгийн өвчлөл ихтэй, олон эмэнд тэсвэртэй сүрьеэ (ОЭТС)-ийн дарамт өндөр 30 орны нэгд багтдаг. 2023 онд энэ нь эмчилгээний хамралт багатай, ачаалал ихтэй дөрвөн улс орны тоонд багтаж, илүү хүчтэй интервенц хийх зайлшгүй шаардлагатай байгааг онцоллоо.

Дэлхий нийтээр хүчин чармайлт гаргаж байгаа 2000 оноос хойш 79 сая хүн амь насыг аварсан ч сүрьеэ нь Монгол улс зэрэг олон оронд томоохон сорилт байсаар байна. Тус улсын босоо, төвлөрсөн сүрьеэгийн тусламж үйлчилгээний тогтолцоо нь сүрьеэгийн оношилгоо, эмчилгээний төрөлжсөн диспансерүүдэд ихээхэн тулгуурладаг бөгөөд өвчтөнүүд есөн сар хүртэлх хугацаанд өдөр бүр эмчилгээнд хамрагдахыг шаарддаг. Энэ арга нь эмчилгээг үл тоомсорлож, эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Түүнчлэн сүрьеэгийн гурван өвчтөн тутмын хоёр нь орлогоо алдаж, байнга эмчлүүлдэг зэргээс болж санхүүгийн дарамт зардалтай тулгардаг.

Өөрчлөлтийн үндэсний төлөвлөгөө

Монгол Улс сүрьеэтэй тэмцэх талаар шийдвэртэй алхам хийж байна. ДЭМБ-ын сүрьеэтэй тэмцэх стратеги болон Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан сүрьеэтэй тэмцэх зорилтоо эрчимжүүлэхийн тулд 2025-2028 он хүртэл "Сүрьеэтэй тэмцэх үндэсний стратеги төлөвлөгөө"-гөө эцэслэн боловсруулж байна. Уг төлөвлөгөөнд сүрьеэгийн өвчлөлийг 2023 онд 100 000 тутамд 491 байсан бол 2028 он гэхэд 100 000 тутамд 197 болгон бууруулах томоохон зорилт дэвшүүлсэн.

Ахиц дэвшлийг хурдасгахын тулд 2024 оны 11 дүгээр сард Монгол Улс ДЭМБ-ын төв болон НДББ -ийн төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүдийг урьж оролцуулсан өндөр түвшний үйл ажиллагааг байгуулсан. Энэхүү ажлын эрхэм зорилго нь “Сүрьеэтэй тэмцэх үндэсний стратеги төлөвлөгөө”-г эцэслэн боловсруулахад дэмжлэг үзүүлж тогтолцоонд тулгамдаж байгаа системийн саад бэрхшээлийг арилгах , сүрьеэгийн тохиолдлын илрүүлэлт, эмчилгээ , тусламж үйлчилгээг сайжруулахын тулд эрүүл мэндийн тогтолцоог бүхэлд нь оновчтой болгох арга хэмжээг сайжруулахад чиглэсэн.

Сүрьеэгийн тусламж үйлчилгээний тогтолцоог оновчтой болгох арга

ДЭМБ-аас удирдан чиглүүлсэн Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог оновчтой болгох арга барил нь сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээг сайжруулахад чиглэсэн эрүүл мэндийн тогтолцоо, тэр дундаа нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх гол тулгуур юм. ДЭМБ-аас тогтоосон дэлхийн тэргүүлэх зорилтуудтай уялдуулсан энэхүү арга барил нь сүрьеэгийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд нэгтгэх, тусламж үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох, сүрьеэгийн тохиолдлын илрүүлэлтийг нэмэгдүүлэх, эмчилгээний үр дүнг сайжруулах, сүрьеэгийн төрөлжсөн байгууллагуудын ачааллыг бууруулахад чиглэсэн томоохон бодлого, үйл ажиллагааны өөрчлөлтийг хамарна.

Зургийн тайлбар: 2024 оны 11 дүгээр сард Монгол Улс ДЭМБ-ын өндөр түвшний төлөөлөгчдийг хүлээн авч, Үндэсний стратеги төлөвлөгөөг эцэслэн боловсруулж, сүрьеэгийн илрүүлэлт, эмчилгээ, тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж эрүүл мэндийн тогтолцоог оновчлох зорилгоор мэргэжилтнүүдийг урьж мэргэжил арга зүйн дэмжлэг авсан. Зураг: ДЭМБ / Цолмон Болдоо

ДЭМБ нь хэвтээ болон босоо интеграцчилал бүхий сүрьеэгийн тусламж үйлчилгээг бүрэн хэмжээгээр хүргэхийн тулд эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах чиглэлээр Засгийн газартай хамтран ажиллаж байна. Үүнд сүрьеэгийн оношилгоо, эмчилгээний менежмент, эрүүл мэндийн тогтолцооны тусламж үйлчилгээний түвшинд бүрт нэгтгэхийн зэрэгцээ эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэхэд оршино.

Энэ аргад:

  • Улсын лавлагаа эмнэлгүүд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, өрхийн эрүүл мэндийн төвүүд, сумын эрүүл мэндийн төвүүдийн амбулаторийн үзлэгийг өргөжүүлэх.
  • Эрүүл мэндийн тогтолцооны тусламж үйлчилгээний түвшинд бүрт, ялангуяа нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд оношилгооны чадавхыг сайжруулах.
  • Сүрьеэтэй өвчтөнүүдэд эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, эмчилгээг дагаж мөрдөх байдлыг сайжруулахын тулд дижитал технологийг нэвтрүүлж байна.
  • Халдварт өвчнийг эрт оношлох, эмчлэх нэгдсэн тусламж үйлчилгээ үзүүлэхэд анхан шатны тусламж үйлчилгээ (АШТҮ)-г бэхжүүлэх.

Сүрьеэгийн эрүүл мэндийн тогтолцоог оновчтой болгох аргыг амжилттай хэрэгжүүлэх нь дараах зүйлд тулгуурлана.

  • Тандалт, өвчтөний менежмент, эмчилгээний бодит цагийн хяналтыг сайжруулахын тулд дижитал эрүүл мэндийн хэрэгсэл, бодит цагийн мэдээллийн систем.
  • Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх үйлчилгээг чанартай хүргэх АШТҮ -ний эрүүл мэндийн ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх .
  • Сүрьеэгийн талаарх мэдлэг, сурталчилгааг сурталчлахын тулд олон нийтийн бүлгүүд болон сүрьеэгийн өвчнөөр өвчилсөн хүмүүсийг оролцуулан олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудыг татан оролцуулах.

Төвлөрсөн, мэргэшсэн арга барилаас олон нийтэд түшиглэсэн, хүн төвтэй загварт шилжсэнээр Монгол Улс сүрьеэгийн тохиолдлын тоог нэмэгдүүлж, эмчилгээнд хамрагдалтыг 70 гаруй хувь, эмчилгээний амжилтыг 90 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна.

ДЭМБ-ын Ерөнхий захирлын орлогч  Др Жером Саломоны Монгол Улсад сүрьеэтэй тэмцэхийг эрчимжүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоог оновчтой болгох стратегийн нээлтийн үеэр хэлсэн үг.

Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд 2024 оны арваннэгдүгээр сард “Сүрьеэгийн чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоог оновчтой болгох” сэдэвт дээд түвшний хурал зохион байгуулагдлаа. Энэ арга хэмжээнд УИХ-ын гишүүд, төрийн албан тушаалтнууд, олон улсын хамтрагчид, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд зэрэг нийт 160 орчим төлөөлөгч оролцож, Монгол Улсад сүрьеэтэй тэмцэх үйл ажиллагааг хэрхэн түргэсгэх талаар хэлэлцсэн юм. Уг стратеги нь анхан шатны тусламж үйлчилгээнд тулгуурласан, сүрьеэг илрүүлэх, оношлох, эмчлэх үйл явцад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх түвшнийг бүрэн хэмжээгээр дайчлан ашиглахыг зорьж байна.

Монголд сүрьеэ өвчнийг таслан зогсоох үүрэг амлалт

ДЭМБ-ын үйл ажиллагааны үр дүнд ДЭМБ нь Монгол улсад сүрьеэтэй тэмцэх хөтөлбөрт болон  2025 онд “Сүрьеэтэй тэмцэх үндэсний стратеги төлөвлөгөө”-гөө амжилттай хэрэгжүүлэхэд тогтмол дэмжлэг үзүүлнэ. ДЭМБ хамтрагч түншүүдтэйгээ, ялангуяа ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобал сантай хамтран ажилласаар байна.

Санхүүжилтийн шинэлэг механизм болох "Debt to Health" санаачилгаар Глобал сан нь сүрьеэгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, тохиолдлын илрүүлэлт, эмчилгээг сайжруулах, нийт болон эмзэг бүлгийн хүн амд үзүүлэх ХДХВ-ийн тусламж үйлчилгээг өргөжүүлэхийн зэрэгцээ АШТҮ -д чиглэсэн эрүүл мэндийн тогтолцоог илүү нэгдсэн, үр дүнтэй болгоход дэмжлэг үзүүлж байна. Debt2Health санаачилга нь өрийн эргэн төлөлтийг нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрүүдэд хүний амь аврах хөрөнгө оруулалт болгон хувиргах замаар эрүүл мэндийн дотоодын санхүүжилтийг дэмжих зорилготой юм.

ДЭМБ-аас Монгол улсын сүрьеэ өвчнийг устгах үйл ажиллагааг урагшлуулахын тулд нотолгоонд суурилсан бодлогын удирдамж, тусгай техникийн дэмжлэг, чадавхыг бэхжүүлэх тусламжийг үргэлжлүүлэн үзүүлэх болно. Эрүүл мэндийн тогтолцоогоо оновчтой болгож, сүрьеэгийн үйлчилгээг АШТҮ -д нэгтгэж, дижитал инновацийг ашигласнаар Монгол Улс зоригтой амлалт өгч байна: Тийм ээ! Бид сүрьеэ өвчнийг зогсоож чадна.